Энэтхэг ба хятадууд “шилажит”, оросууд “мумия”, төвдүүд “уулын бал”, “хадны нулимс” гэдэг бол монголчууд “хадны хайлмал”, “барагшун” хэмээнэ. БАРАГШУН нь төвд үг бөгөөд “хадны шингэн” гэдэг утгатай. Олон зуун мянган жилийн явцад өндөр уулын хаданд үүссэн эрдэсийн нийлэмж бөгөөд өндөр эгц хаданд хайлмагтан “давирхайлаг” болж хувирдаг, хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн гэсэн үнэртэй ажээ.