Аяллын хөтөч сургалт

course

    Аялал жуулчлалын салбарт аяллын хөтөч, цаашлаад аяллын менежерээр ажиллах, аяллын компани үүсгэн удирдах түвшний ажил хийхийг зорилго болгосон хүмүүст зориулсан сургалт бөгөөд нийт 30 хоногийн турш явагдана.

    Аялал жуулчлал нь маш олон салбартай уялддаг учраас Монгол орны тухай өргөн мэдлэг мэдээлэл, ур чадварыг шаарддаг онцлогтой. Тус сургалтын хөтөлбөр нь тэдгээр өргөн сэдвийг багтаасан байдаг тул зөвхөн аялал жуулчлалаар хязгаарлагдахгүй, монгол хүнийхээ хувьд мэдэж байвал зохих мэдлэг мэдээллийг эзэмшихийг хүссэн 18-аас дээш насны ямар ч хүнд нээлттэй явагддаг, маш чанартай, сонирхолтой, суралцагч өөрийгөө таньж мэдэхэд тусалдаг сургалт юм.

    • Сургалт 4-5 долоо хоног үргэлжилнэ.
    • Нийт 100-110 цагийн хөтөлбөр заагдана. 
    • Дэлгэрэнгүй хөтөлбөрийг Агуулга цэснээс харна уу. 
    • Сертификат олгоно. 
    • Жуулчны улиралд ажлын байраар хангана. 


    Хичээллэх цагийн хуваарь:   

    • Даваа – Баасан гарагт 17:00 – 20:00 цагт
    • Бямба гарагт 10:00 – 13:00 цагт тус тус хичээллэнэ. 


    Сургалтын төлбөрийн нөхцөл:

    • Сургалтын төлбөр 500000 төгрөг
    • Сургалтын явцад гарах бүх зардал багтсан.
    • Төлбөрийг хувааж төлж болно.
    • Дансны мэдээлэл:
      • Хаан банк, Монголиан гайд тур ХХК, 5020692933 тоот данс
      • ХХБ, Монголиан гайд тур ХХК, 452618021 тоот данс


    Сургалтанд бүртгүүлэх: 

    • Тус сайтны цэсэнд байх Онлайн бүртгэл-ийг нээж бөглөнө.
    • Асуултын дагуу бүрэн гүйцэд хариулж явуулна.
    • Бүртгэл нь сургалтын төлбөр, эсвэл төлбөрийн урьдчилгаа төлөгдсөнөөр баталгаажна.
    • Facebook - Guide center хуудасны chat box буюу мессенжер рүү хандана.
    • Сургалтын хаалттай групп-д нэгдэх урилгыг сургалтын албанаас явуулна. 
    • Сургалтын хөтөлбөр, суралцагчтай хийх гэрээг сургалтын албанаас явуулна.

Танай сургалтанд хамрагдахын тулд заавал гадаад хэлтэй байх хэрэгтэй юу?

Аяллын хөтөч хийх ажилд зуучлуулахаар бол гадаад хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй. Харин өөрийнхөө мэдлэгийг зөвхөн өргөжүүлэх зорилготой суралцахаар бол гадаад хэлний мэдлэгтэй байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.

Энэ сургалтанд суухад насны хязгаар бий юу?

Монголын аялал жуулчлал нь бүхий л шинжлэх ухааны салбарт хамааралтай, мөн ихэнх тохиолдолд 40-өөс дээш насны гадаад жуулчдад хөтөчлөн аялдаг тул бие даах чадвартай, аливаа мэдлэг мэдээллийг богино хугацаанд хүлээн авах, эзэмших чадвар шаарддаг тул 18-аас дээш насны хүмүүсийг хамруулах бодлого баримталдаг.

Нэг гэр бүлийн хүмүүс, нэг ангийн оюутнууд, нэг албан газрын хүмүүс нэг элсэлтэнд цуг суралцахаар бол төлбөрийн хөнгөлөлт бий юу?

Нэг гэр бүлийн, нэг ангийн, нэг албан газрын гэдгийг нотлох бичиг баримтаар үндэслэн төлбөрийн 10%-ийн хөнгөлөлт үзүүлэх боломжтой.

Сургалтын төлбөрийг хувааж төлж болох уу?

Төлбөрийг хувааж төлж болно. Эхний ээлжинд сургалтанд хамрагдах баталгаа болгож бүртгүүлэх үед эхний төлөлтийг хийсэн байх шаардлагатай.

Сургалтын төлбөрийг ямар хугацаанд багтааж төлсөн байх вэ?

Сургалтын эхний 4 долоо хоног буюу сарын дотор бүрэн төлж дуусгасан байх шаардлагатай.

Сургалтанд яаж бүртгүүлэх вэ?

Тус сайтны цэсэнд байх "онлайн бүртгэл"-ийн цонхыг нээж асуултанд хариулж илгээснээр бүртгэгдэх болно.

Сургалтын явцад ямар нэг хичээлдээ сууж чадаагүй бол нөхөх боломж бий юу?

Танхимаар сонсох хүсэлтэй бол дараагийн сургалтын хөтөлбөрийн хуваарийг тодруулж сонсож чадаагүй сэдвээ ирж сонсох боломжтой. Мөн аргагүй шалтгаантай бол эмайл-ээр тухайн сэдвийн материалыг илгээж болно.

Сургалт төгссөний дараа ажлын байранд зуучлах уу?

Жуулчны улиралд ажлын байранд зуучилна. Төгсөгчдийн 80-90% нь ажлын байраар хангагдаж чаддаг.

Сертификат олгоход ямар шалгуур тавих вэ?

Хичээлийн ирц 90% хангагдсан, шалгалтаа өгсөн суралцагчдад дүн харгалзахгүй сертификат олгоно.

Сертификатны хүчинтэй хугацаа гэж бий юу? Мөн тухайн суралцагчийн дүнг сертификат дээр бичих үү?

Сертификатны агуулга англи хэлээр бичигдэх ба тухайн төгсөгчийн дүнг тавихгүй. Сертификат 3 жилийн хугацаанд хүчин төгөлдөр гэж үзнэ. Сертификат олгосон хугацаанаас хойш 3 жилийн хугацаанд аяллын компанид хөтөч тайлбарлагчийн ажил хийгээгүй тохиолдолд сертификат хүчин төгөлдөр бус болно.

Сертификатаа үрэгдүүлсэн бол дахин олгох уу?

Сертификатыг нөхөн олгохдоо архивын материалаас бүртгэлийг баталгаажуулж, тогтсон хураамж төлүүлж нөхөн олгох боломжтой.

Сургалтын явцад гарын авлага материалаар хангах уу? Унших номын жагсаалт бий юу?

Сургалтын явцад гарын авлагаар хангана. Мөн тус сайтны мэдээллийн сангаас судлах боломжтой. Унших номын жагсаалтыг гарын авлагад хавсаргасан байдаг.

40-өөс дээш насны хүмүүс суралцаж болох уу?

Тус сургалтыг 40-өөс дээш насны маш олон хүн, хамгийн дээд тал нь 62 настай хүн төгсөж байсан. Мөн Унгар, Чех, Солонгос, Япон, Хятадын монгол судлаач оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч суралцан төгсөж байсан түүхтэй.

Сургалтанд суухгүйгээр танай сургалтын сертификатыг мөнгийг нь төлөөд авч болох уу?

Суралцагсдын төгсөх шалгалтанд заавал оролцож өөрийнхөө мэдлэг туршлагатайг баталгаажуулаад, сургалтын төлбөрийг 100% төлөөд сертификат авч болно.

Тухайн шалгалтанд оролцож чадаагүй бол шалгалтыг нөхөн өгч болох уу?

Дараагийн элсэлтийн шалгалтанд оролцож болно.

Төгсөх шалгалт ямар зарчмаар явагддаг вэ?

Сургалтын явцад заагдсан бүх хичээлийн агуулгыг багтаасан 60 онооны тест бөглөнө. Хоёр дахь шат нь эзэмшсэн гадаад хэлээр уригдан ирсэн шүүгч багш нарын 3 асуултанд хариулж харилцан ярилцаж дүгнүүлнэ. Шүүгч багш нарын хувьд тус төвөөс аяллын хөтөч, аяллын менежерийг ажилд авахыг хүссэн тур оператор компаниудын захирал ба менежерүүд байдаг.

Музейн дадлага хичээл ямар хэлбэрээр явагдах вэ?

Урьдчилаад тухайн музейтэй холбоотой хичээлүүд танхимаар заагдсан байна. Долоо хоног бүрийн Бямба гарагт хичээлийн хөтөлбөрт тусгасан музейд цуглаж дадлага хичээл хийдэг. Тэр явцад суралцагсдаас 10-12 хүнд урьдчилан сэдэв өгч бэлдүүлэн бусад суралцагсдад тайлбар мэдээлэл яриулах, ойлгоогүй ба үлдсэн сэдвүүдийг дадлага удирдсан багш тайлбарлан таниулах хэлбэрээр явагддаг.

Сургалтын явцад ямар нэгэн нэмэлт төлбөр, хураамж бий юу?

Сургалтын явцад нэмэлт төлбөр авахгүй, музей үзэх тасалбар, хээрийн аяллын дадлагын төлбөр зэрэг бүгд багтсан болно.

     

    • Хичээлийн 20% буюу 8 удаагийн хичээлд суугаагүй тохиолдолд сертификат олгохгүй.
    • Төгсөлтийн шалгалтанд оролцоогүй тохиолдолд сертификат олгохгүй.
    • Шаардлага хангасан суралцагчид аяллын хөтөч хийх мэдлэг чадвар эзэмшсэнийг илэрхийлэх сертификат олгох ба агуулга англи хэл дээр бичигдэх болно.
    • Хичээлийн идэвх оролцоо, шалгалтын оноо, гадаад хэлний мэдлэгээ ашиглах ур чадварыг харгалзан жуулчны улиралд хөтөч тайлбарлагчийн байнгын ажилд зуучилна.