team

Б.ЦЭЛМЭГ

Хятад хэлний мастер багш

Guide боловсролын төвийн хятад хэлний хөтөч нарт хичээл заадаг. Нью жуулчин, Let’s travel компаниудад 6 жил аяллын хөтчөөр ажилласан, аялал жуулчлалын салбарт туршлагатай, аливаад хариуцлагатай ханддаг зан чанартай.

 

Б.Цэлмэг багш БНХАУ-ын Fuzhou багшийн их сургуулийг хятад хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгсөөд, дараа нь хятад хэлний заах арга зүйгээр тус сургуульд магистрын зэрэг хамгаалсан. 2020 онд Бээжингийн Багшийн их сургуульд “хятад хэлний заах арга зүй” сэдвээр докторын зэрэг хамгаалсан, маш залуу доктор юм. Эдүгээ “Күнз” хэлний төвд үндсэн багшаар ажиллаж байгаа бөгөөд түүний багшлах болон аяллын хөтчөөр ажилласан туршлага нь Монголын аялал жуулчлалын салбарт жуулчдын тоогоор давамгайлдаг хятад жуулчдын аяллын хөтөлбөрт ихээхэн дэмжлэг туслалцаа болдог.

    • Багш 
    • Орчуулагч
    • Хэл шинжлэлч 
    • Аяллын хөтөч 
    • Хэлний боловсролын доктор