2006 онд аялал жуулчлалын хөтөч бэлтгэх сургалтаар компаний анхны үйл ажиллагаа эхэлж япон хэлний сургалт, япон хэлний орчуулга бүхий төслийн ажлуудыг зохион байгуулснаар компаний үндсэн суурь тавигдсан. 2009 онд сургалтын үйл ажиллагааг “ГАЙД БОЛОВСРОЛЫН ТӨВ” болгон өргөжүүлж, гадаад дотоодын жуулчдад мэдээлэл өгөх “Жуулчны мэдээллийн төв”-ийг байгуулан 2019 он хүртэл 10 жилийн хугацаанд ажиллуулсан.
Эдүгээ гадаад жуулчдыг Монгол орноор аялуулах инбаунд, Монголын жуулчдыг гадаад орнуудаар аялуулах аутбаунд чиглэлүүдийг зохион байгуулах, хөдөө орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх маркетинг менежментийн зөвлөх үйлчилгээгээр хангах, орон нутагт зориулсан аялал жуулчлалын сургалтууд явуулах, аялал жуулчлалын лавлах, гарын авлага ном хэвлүүлэх зэргээр хөрвөх чадвартай, хоорондоо уялдаа холбоотой олон талт үйл ажиллагаа явуулж байна.
Бидний “алсын хараа” бол “бидний ирээдүй” юм. Алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлс маань үйл ажиллагааны удирдамж болно. Мэргэшил эзэмшүүлэх сургалтаас “мэргэжил” олгох их сургуулийг цогцлооно.
Сургалтын чанарыг эрхэмлэж, хамгийн шилдэг хөтөлбөрийг удирдлага болгон ажиллаж, Монголын аялал жуулчлалын салбарт чадварлаг хүний нөөцийг бэлдэж, Монгол улсын тэргүүлэх салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.
Манай суралцагсад өдөр бүр шинэ мэдээлэл сонсож, түүнийгээ мэдлэг болгон эзэмших, аяллын хөтөч тайлбарлагч ба аяллын менежерийн ур чадварт суралцаж, Монгол оронд аялан зочлох хэн бүхнийг сэтгэл хангалуун ба аюул эндэгдэлгүй аялахад хамгийн найдвартай туслагч байх нь чухал юм.