research
  • 06.03
  • 2023

АМАЗОНЫ ТОГЛООМЫН ДҮРЭМ

Мөнгөнөөс илүү гадны хэвлэлийн ертөнцтэй хамтран ажиллаж сурах арга барил хамгийн чухал байсан. Багийн зохион байгуулалтаар хийж буй төслийн 18% гэдэг бол “чамлалтгүй юм байна” гэдгийг ойлгосон. Эрдмийн зэрэг цолгүй надад том амжилт, өсөж дэвжих боломж өгсөн юм. Хэрвээ би 18%-ийг голсон бол өдийд дэлхийн номын зах зээлийн 30 гаруй том сүлжээнд ном маань “сураг ч үгүй” байх байсан. 

Цааш унших...
research
  • 06.03
  • 2023

ИТАЛИ НЯМАА ...

Тухайлбал, монголчуудын сормуус нь хөмсгөө хүртэл дэрэвгэр гэж орчуулсан байсан. Монголчуудад тийм урт сормуус байхгүй шүү дээ, гэтэл эх хэлэн дээрээс нь харахад “монголчууд сормууснаасаа хөмсгөө хүртэл бүлцэн” гэдэг агуулга байсан. Олон хэлний орчуулга бол хэзээ ч 100% зөв байдаггүй гэдгийн жишээ энэ юм.

Цааш унших...
research
  • 01.24
  • 2023

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН СУРТАЛЧИЛГАА

АЖ-ын аливаа бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд дээр “туршиж үзсэнээр” гадаадын зах зээлд “word of mouth” буюу “ам дамжсан яриа”-ны үр дагаварыг хянах боломжтой. Судалгаанаас үзэхэд аялалдаа сэтгэл ханамж аваагүй нэг жуулчин цааш нь 100 хүнд энэ тухайгаа ярьж хуваалцдаг байхад сэтгэл ханамжтай байсан нэг жуулчин цааш нь 36 хүнд ярьж сурталчилдаг.

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

ЭРГҮНЭГУН буюу ЭРГҮНЭ ХУН

Нүд үнэнч, чих худалч гэдэг. Гэвч яагаад тэгэж хэлэх гээд байна вэ? ...Бид жимээ түр алдсан ч хазайхгүй явсаар цавчим халилд тулав. Нүдний өмнө цэлсхийсэн нь, Хар, Цагаан Эрхүү уулзалдаад, их уулсын дундуур угалзлан алслаад, Ангар мөрөнтэй тэврэлдэн, их усаа Хойт мөсөн далайд юүлэхээр одож байна. Эрхүү хархүү Ангар бүсгүйд сэтгэлтэй болжээ. Гэтэл Байгаль эцэг Ангар бүсгүйг Эрхүүд өгөхөөс татгалзаж, хилэгнэхдээ бүсгүйн замыг хааж нэгэн том чулууг түүний мөрт чулуудсан гэнэ. Гэвч хайр сэтгэлийг дийлэх хүч хаана байх вэ, Ангар бүсгүй уг чулууг тойрон гарч, Эрхүүтэй нийлэн, умар зүг одсон гэнэ. 

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

ХОЛЫН ЗАЙН ГҮЙГЧ НАР ХӨВСГӨЛИЙН ХОГТОЙ ТЭМЦЭХЭЭР ИРДЭГ.

Швейцарь улсын нэг жуулчин 1995 онд Хөвсгөл нуурт аялахаар ирж, түүнд Монгол орон маш их таалагдсан тул дараа жилүүдэд дараалан ирсэн. Энэ хүнтэй тэр үеэс эхлэн найз болж Монгол орон ялангуяа Хөвсгөл нуурыг хамгаалахад хэрэгтэй нэг ажил санаачилж хийе гэж ярилцсан. Тэгээд 1999 онд “Хоёр нарны хооронд” – олон улсын холын зайн марафон гүйлтийн тэмцээнийг (Mongolia Sunrise to Sunset) Тойлогт баазад анх зохион байгуулснаас хойш 23 жил тасралтгүй хийж байна. Энэ тэмцээнийг зохион байгуулсны гол зорилго нь

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

ТА АЯЛЛАА ҮҮСГЭ, БИД БОРЛУУЛЪЯ

Одоогийн байдлаар дижитал бизнесийн ертөнцөд хоёр төрлийн компани өрсөлдөж байна. Нэг дэх нь хүсэл зорилго дүүрэн залуучуудаас голдуу бүрэлдсэн старт ап компани, хоёр дахь нь нөөц боломж сайтай, хөрөнгө мөнгөтэй корпорациуд өрсөлдөж байна. Старт ап компани болохоор энэ бизнес болох юм уу, болохгүй юм уу гэдгийг шууд туршиж, нотлох гэж оролдоод явдаг. Харин корпорациудын хувьд энэ салбар руу орохоос өмнө энэ бизнесийг хийж болох уу, болохгүй юу гэдгийг судлаад “болно” гэж үзвэл маш их хөрөнгө мөнгө хаяж оролцож байна. Тэгэхээр Joinme.mn платформын хувьд бизнес моделийг туршиж үзэж, нотлох гэж зорьж явна. Залуу хүмүүсийн хүсэл зорилго дээр явдаг учраас манай баг 7-гоос дээш хүнтэй байгаагүй, заримдаа 3-уулхнаа ч ажиллаж байсан. 

Цааш унших...