Өмнө нь би зүгээр л худалдаа наймааны чиглэлээр бизнес эрхэлдэг байлаа. Монголчууд бид ихэнх зүйлийг гадаадаас авчирдаг, бидний амьдрал Хятадаас хамааралтай, тэндээс авчирна, зарж борлуулна, олсон мөнгөө халааслаад дахиад Хятадад аваачиж өгнө, нэгэн хэвийн тэгээд л яваад байсан. Жинхэнэ дотроосоо, өөрсдийн язгуур үндэснээсээ орлого олж байгаа юм байхгүй. Уул уурхай нь жаахан ухаж төнхсөн юмаа гаргаад зарна, тэрний араас хэдэн малчид нь малаа махалж зарна.