research
  • 01.09
  • 2023

ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРТ МЭРГЭЖЛИЙН EXPO БАЙГААГҮЙ.

Монгол Улсад хоол үйлдвэрлэл, зочлох үйлчилгээний салбарт нийт 8500 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд маш хурдацтай өсөн хөгжиж байгаа. Үүнийг дагаад зочлох үйлчилгээний салбарын технологи, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэгч, дотоодын үйлдвэрлэгч нар ч олноор нэмэгдэж байна. Салбар хурдацтай хөгжихийн хэрээр бидэнд илүү сайн суралцах, шинэлэг үйлчилгээ, технологи, санааг нэвтрүүлэх хэрэгцээ тулгарч байдаг. 

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

ГАДАГШ ЧИГЛЭСЭН МӨНГӨН УРСГАЛААС “САН” ҮҮСГЭХ ХЭРЭГТЭЙ

Аутбаундын зах зээл дөнгөж эхэлж байсан цаг үед нэг онгоц дүүргэж нисгэсэн нь чартер буюу шууд нислэгтэй аяллын хувьд бараг анхалсан гэж хэлж болох байх. МИАТ-ийн 300 хүний суудлыг дүүргэж чадах болов уу, яах бол гэсэн айдастай эхэлж байсан. Амжилттай болсон учраас тэрнээс хойш бүтэн онгоцоор нь аялуулж болох юм байна гэж үзсэн. Өмнө нь хамгийн ихдээ гэхэд 40 хүнтэй групп аяллыг онгоцоор, галт тэргээр, автобусаар зохион байгуулж байлаа.

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

ХҮН БҮРИЙН ЭХНИЙ БОЛОН ҮНЭНЧ СОНГОЛТ...

Жуулчин компани нь БНМАУ болон Монгол Улсын анхны аялал жуулчлалын төрийн өмчит компани байсан бөгөөд 1954 онд “Жуулчинд үйлчлэх товчоо” нэртэйгээр байгуулагдаж байсан түүхтэй. 2005 оноос “Таван Богд” группийн охин компани болсноор өнөөг хүртэл тасралтгүй 68 жилийн турш үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Таван Богд групп нь 26 компани, 4 хөрөнгө оруулалтын компаниас бүрддэг бөгөөд нийт 12000 ажилтантай. 

Цааш унших...
research
  • 01.09
  • 2023

БҮРГЭД, БҮРГЭДЧИН ХОЁРЫН ХАРИЛЦАА НЬ ХҮН БА БАЙГАЛИЙН ХҮЙН ХОЛБОО ЮМ.

Монголын өнөөгийн шувуулахуй буюу “Бүргэдийн ав” бол хүн амьтан хоорондох гайхамшигтай харилцааны нэг бөгөөд одоогоор Монгол Улсын Баян-Өлгий аймагт энэ уламжлал хадгалагдсаар байна. Казах эрчүүд хамгийн том хүчирхэг махчин шувуу болох Golden eagle буюу Цармын бүргэдийг анч болгон сургаж морин дэл дээрээс ан хийсээр ирсэн.

Цааш унших...
research
  • 12.21
  • 2022

МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ “ГОВИЙН ХАЙЛААС МОД”-ТОЙ НЭГЭН АДИЛ БАЙНА.

Орон нутаг дахь аялал жуулчлалын байгууллагуудын хувьд хоорондоо харилцаа холбоотой байж төрийн байгууллагад дуу хоолойгоо хүргэх, эрх ашгаа хамгаалуулах, салбартаа шаардлагатай бүтээн байгуулалтыг хийлгэх “лобби”-г явуулахад орон нутагтаа нэгдсэн холбоотой байх зайлшгүй шаардлага үүсдэг билээ. 2008 оны 12 сард Өмнөговь аймгийн Аялал жуулчлал эрхлэгчдийн зөвлөгөөнийг зохион байгуулж Улаанбаатар хотоос “Аялал жуулчлалын Тогтвортой хөгжил”

Цааш унших...
research
  • 12.17
  • 2022

САНСАРЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭХНИЙ ТУРШИЛТЫН ТӨВИЙГ 2023 ОНД БАЙГУУЛНА.

Ямар нэгэн яруу найрагч, онгодоор орсон санаа биш, логик буюу оюун дүгнэлтээр бий болсон олон хүмүүсийн хамтын зүтгэлээр бэхжиж яваа төслийн санаа. Монгол Улс аж үйлдвэрийн IY эрин үеийн хувьсгалд өөрсдийн гэсэн үнэ цэнийг бий болгож хөгжлийн гинжин холбоосонд өөрсдийн гэсэн жижиг ч гэсэн нөхцөл боломжийг хангах нь бидний эрхэм зорилго юм.

Цааш унших...