Орон нутаг дахь уугуул иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал нь Азийн бүсэд орон нутгийн онцлог, соёл, зан заншил зэргээс хамааран өөр хоорондоо ялгаатай хөгжиж ирсэн. Тухайлбал, Тайланд улсад “Орон нутагт тулгуурласан байгалийн аялал”, Камбож, Индонез, Монгол улсад “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал (НИТАЖ)” хөгжиж байна. НИТАЖ нь хөдөө орон нутгийн аялал жуулчлалын бүсэд томоохон амралт, жуулчны баазаас ялгарч оршдог. Орон нутагт аялал жуулчлалыг зохистой хөгжүүлэх, нутгийн иргэд аялал жуулчлалын үйл ажиллагаанд оролцож орлогоо нэмэгдүүлэх сонирхолыг дэмжих, жуулчдын эрэлт хэрэгцээ шаардлагад нийцсэн эрүүл ахуй, аюулгүй байдал, ая тухтай үйлчилгээг хангах шаардлага зүй ёсоор тавигддаг.
Орон нутаг дахь аялал жуулчлалын нөөц боломж, даац ба чадамжийг тодорхойлох, зөв зохион байгуулалт хийх, бүтээн байгуулалт төлөвлөх, орон нутгийн иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох, тухайн орон нутагт аялах маршрутыг тодорхойлох, гадаад дотоодын жуулчдыг татах маркетинг сурталчилгаа явуулах гэх мэт цогц асуудал, сэдвүүдээр “аялал жуулчлалын маркетингийн сургалт” зохион байгуулна.
ЗОХИОН БАЙГУУЛСАН СУРГАЛТУУД
- 2021 он, НҮБ-ын Хүн амын сан, Оюу толгой ХХК-иас Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу малчдын дунд зарласан “гарааны бизнес” төслийн уралдаанд шалгарсан 8 багийн 30 гаруй малчдад зориулсан “хурдасгуур” чадавхижуулах хөтөлбөрийн хүрээнд “аялал жуулчлалын бизнес эхлэл” сургалтыг зохион байгуулсан.
- 2020 он, Монголын Бэлчээр Ашииглагчдын Нэгдсэн Холбоноос зохион байгуулсан “Тэсийн голын монголчууд” буюу Увс, Завхан, Хөвсгөл аймгийн малчдад “Орон нутагт аялал жуулчлалын үйл ажиллагааг хэрхэн тогтвортой эрхлэх вэ” сэдвээр сургалт явуулсан.
- 2020 он, Улаанбаатар хот, Горхи – Тэрэлж, Хустайн нуруу, Гачуурт тосгонд USAID хөтөлбөрийн дэмжлэгээр “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран “Дорнод аймгийн аялал жуулчлалын нэгдсэн стратеги төлөвлөлт ба засаглалын практикт суурилсан хэлэлцүүлэг” сургалт семинар, судалгааны аяллыг зохион байгуулсан.
- 2020 он, Дорнод аймаг, Халхгол сум, Буйр нуур, Buir lake ресортод АНУ-ын USAID хөтөлбөрийн дэмжлэгээр “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран “Компанийн засаглалын ойлголт, зарчмууд”, “Жуулчны баазын төлөвлөлт, менежмент, жуулчдад үйлчлэх үйлчилгээ” сургалтыг зохион байгуулсан.
- 2019 он, Чойбалсан хотод Дорнод аймгийн бүх сумдын төрийн албан хаагч нарт зориулсан “Дорнод аймгийн сум бүрийн аялал жуулчлалын гол газар, эргэлтэнд оруулах төлөвлөлт, газар олголт” сэдвээр,
- 2019 он, Чойбалсан хотод “Дорнод нутаг дахь аялал жуулчлалын бүтээн байгуулалт, бүтээгдэхүүн үйлчилгээний нөөц ба төлөвлөлт” сэдвээр,
- 2019 он, Хэнтий аймгийн бизнес эрхлэгчдэд “Түүхэн аялал жуулчлалд бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдвээр,
- 2018 он, Чойбалсан хотод “Дорнод аймгийн иргэдэд аялал жуулчлалын боловсрол олгох” сургалт,
- 2017 он, Улаанбаатур – 2017 АЖ-ын үзэсгэлэн, “Гадаад оронд аялуулахад болон аялахад анхаарах асуудал” сэдвээр,
- 2017 он, Чойбалсан хотод “Дорнод аймгийн аялал жуулчлалын маркетинг” сургалт,
- 2017 он, JCI ASPAC - 2017 Mongolia – арга хэмжээний үеэр ажиллах орчуулагч, хөтчүүдэд зориулсан сургалт,
- 2015, 2014 он, Ховд аймгийн ИТХ-ын гишүүдэд “Ховд аймгийн АЖ-ын маркетинг” цуврал сургалт,
- 2014 он, Өмнөговь аймгийн Ханбогд, Баян-Овоо, Манлай сумын малчдад “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал буюу НИТАЖ” сургалт,
- 2013 он, НАЖГ-тай хамтран “Музей үзвэрийн газруудын жуулчны менежмент” сургалт,
- 2012 он, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран Горхи-Тэрэлж БЦГ дахь малчин иргэдэд “Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал буюу НИТАЖ” сургалт,
- 2012 он, Дэлхийн Зөн ОУ-ын байгууллагатай хамтран Налайх дүүрэгт “Амьжиргааны түвшин доогуур иргэдийг аялал жуулчлалд татан оролцуулах боломж” сургалт,
- 2011 он, Mercy Corps ОУ-ын байгууллагатай хамтран Архангай аймагт “Орон нутагт аялал жуулчлал хөгжүүлэх боломж” сургалт,
- 2008 он, Данзанравжаа судлалын академитай хамтран Дорноговь аймаг, Сайншанд хот, “Хамарын хийдэд газарчлах орон нутгийн хөтөч ба аяллын жолооч” сургалт
Асуулт хариулт
Тус сургалтыг хэрхэн орон нутагтаа авах вэ?
Тухайн орон нутаг дахь зохион байгуулагч талын хүсэлтээр харилцан хугацаа ба төлбөрийг тохиролцсоны үндсэн дээр явуулна.
Сургалтанд ямар хүмүүсийг хамруулах вэ?
Тухайн аймаг, суманд аялал жуулчлалын бизнес эрхлэгч, цаашид энэ салбарт оролцох хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгж, холбогдох төрийн албан хаагч, байгаль орчны мэргэжилтнүүд, үзвэр үйлчилгээний газрын ажилтнууд оролцвол илүү үр дүнтэй.
Ямар хугацаанд хэдэн цагийн хичээл явагдах вэ?
Нэг удаад ихэвчлэн 1-2 өдрийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах нь илүү ач холбогдолтой.
Сургалтын агуулгыг захиалагч тал өөрсдөө боловсруулж болох уу?
Орон нутагтаа тохируулан өөрсдөө боловсруулж болно.
Сургалт зохион байгуулах хугацааг хэдийд төлөвлөх вэ?
Аялал жуулчлалын бус улирал буюу намар, хаврын цагт илүү тохиромжтой.
Сургалтын сэдвийн файлыг орон нутагт үлдээх боломжтой юу?
Тухайн орон нутагт зориулагдсан хичээлийн файл учраас хуулбарлан авч үйл ажиллагаандаа ашиглахыг зөвшөөрнө.
Сургалтыг зохион байгуулахын тулд ямар бэлтгэл хангах вэ?
Суралцагсдын тав тухыг хангасан, цахилгааны асуудалгүй байр танхим, проектор, олон хүний бүрэлдэхүүнтэй бол микрофон, өсгөгч шаардлагатай болно.
Сургалтанд оролцогсдод сертификат олгох уу?
Тухайн сургалт суралцагсдаас төлбөр авч зохион байгуулагдсан бол сертификат олгож болно.
Сургалтын гарын авлага, материалаар хангах уу?
Сургалтыг зохион байгуулагсад хичээлийн файлыг урьдчилан авч хэвлэж олшруулан гарын авлага болгон тарааж болно.