team

Б.ЭРДЭНЭЧИМЭГ

Транслейшн компаний захирал, аялал жуулчлалын зөвлөх

БНАГУ-ын Бранденбург хотын Хөнгөн үйлдвэрийн ТМС, ХБНГУ-ын Хемнитц хотын ТИС-ийг боловсруулах үйлдвэрлэлийн инженер мэргэжлээр  төгссөн. “Бичигт их өргөө” ОНӨААТҮГ-ын дарга, “ETI” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, ШУТИС-ийн Хэвлэлийн үйлдвэр сургалтын төвийн захирал зэрэг албан тушаалыг хашиж ирсэн нь удирдан зохион байгуулах чадварын баялаг туршлагатайг илэрхийлнэ.

 

БОАЖЯ, НЗДТГ-ын “Албан бизнес аялал жуулчлалын зах зээлийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр боловсруулах”, Үндэсний Хөгжлийн Газрын ХБЗХ, “Өмнийн говийн  байршил хөгжлийн төлөвлөлтийн судалгаа”, “Албан, бизнесийн аялал жуулчлалын нөхцөл байдлын дүн шинжилгээ”, ASEM 11 дэх удаагийн чуулга уулзалт, Вилла хариуцсан ахлах ажилтан, ITB Berlin – 2015 аялал жуулчлалын үзэсгэлэн яармаг, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомт, Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл, Оюу толгой ХХК-ны уурхайн бүсийн буюу Өмнөговь аймгийн Манлай, Баян-Овоо, Ханбогд сумдын аялал жуулчлалын судалгаа, Ханбогд сумын аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын мастер төлөвлөгөө боловсруулах судалгаа, “Mongolia – Your Next Adventure” Баруун таван аймгийн АЖ-ын нөөцийн судалгаа, адал явдалт аяллыг бий болгох, хөгжингүй орнуудын зах зээлд сурталчлах маркетингийн төлөвлөгөө боловсруулах зэрэг томоохон төсөл хөтөлбөрүүдэд судалгааны багийн гишүүн, багийн ахлагч, ерөнхий зохион байгуулагч, зохицуулагчийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн маш баялаг туршлагатай боловсон хүчин юм.

 

Монголын аялал жуулчлалын салбарын бодлого тодорхойлох асуудалд тодорхой хувь нэмрийг оруулж ирсэн туршлага нь TOUR LEADER сургалтанд багшлах, мөн орон нутгийн аялал жуулчлалын маркетингийн судалгаа шинжилгээ хийх, хөтөлбөр боловсруулахад томоохон мэдлэг туршлага болдог.

    • Герман, англи хэлний орчуулагч
    • ХБНГУ-ын ахмад мэргэжилтний холбооны Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга
    • Боловсруулах үйлдвэрлэлийн инженер  
    • Аялал жуулчлалын судлаач, зөвлөх 
    • Аялал жуулчлалын төлөвлөлт, удирдлага, стратеги, маркетингийн мэргэжилтэн