МОНГОЛ ОРНЫ ЛАВЛАХ

Аялал жуулчлалын зөвлөх, судлаач Ч.Буянбадрахын эмхэтгэн гаргасан “Монгол орны лавлах” ном гурав дахь удаагаа шинэчлэгдэн уншигчдын гар дээр ирлээ. 2008, 2012 онд эмхэтгэн гаргасны дараа уншигч олны дунд эрэлт хэрэгцээ үүсэж эхэлсэн.  Уншигчид мэдэхийг хүссэн зүйлээ хамгийн арын хуудсанд буй үгийн хэлхээнээс хайж, тухайн заасан хуудаснаас унших боломжтой. Гурав дахь хэвлэлд өмнөх хэвлэлтүүдийн зарим нэг ташаа зүйл засагдсанаас гадна бичигдээгүй олон мэдээлэл нэмэгдсэн бөгөөд нийт 700 гаруй нүүр бүхий өргөн ном болно. Номын агуулгад салбар бүрийн эрдэмтэн судлаачдын гаргасан ном, өгүүллэг, нийтлэл зэргийг ашигласнаас гадна интернет, өдөр тутмын сонин, сэтгүүл, бусад эх сурвалжийг өргөнөөр хэрэглэсэн. Түүнчлэн сүүлийн үед шинэчлэгдсэн зөв бичгийн дүрмийн дагуу зарим үг хэллэгийг өөрчилсөн болно. Тухайлбал, “ангийн амьтан” гэхийг “ангын амьтан”, “дарь эх” гэхийг “дара эх” гэх мэт.

Тус номыг Улсын их дэлгүүр дэх Жуулчны мэдээллийн төвөөс худалдан авах боломжтой бөгөөд хэн нэгэнд дурсгахад үнэ цэнэтэй, оюунлаг бэлэг болох юм. Монгол орны талаархи бүхий л мэдлэгийг өгөх тус номыг аялалд авч явахаас илүү айл гэрийн ширээний ном байлгахад тохирно. Монгол эх орныхоо тухай мэдлэгийг нэг дороос цэгцтэйгээр авах боломжтой ном бөгөөд хүүхэд залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чухал дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой. Утас: 70101011, 91913166

 

НОМЫН АГУУЛГА

Нэгдүгээр бүлэг. ГАЗАРЗҮЙ, УРГАМАЛ БА АМЬТАН

  • Монгол орны газарзүй
  • Монгол орны уур амьсгал
  • Монгол орны усны баялаг
  • Монгол орны ашигт малтмал
  • Монгол орны цэцэг ургамал
  • Монгол орны ан амьтан ба шувуу                                         

Хоёрдугаар бүлэг. БАЙГАЛЬ, ТҮҮХИЙН ДУРСГАЛТ ГАЗАР, МУЗЕЙ

  • Монгол орны чулуун дурсгал
  • Монгол орны палеонтологийн олдвор, судалгаа
  • Монгол орны байгаль, түүхийн дурсгалт газрууд
  • Улаанбаатар хот
  • Улаанбаатар хотын түүхэн дурсгалт газрууд
  • Улаанбаатар хот дахь музей үзвэр                                      

Гуравдугаар бүлэг. МОНГОЛЫН ТҮҮХИЙН ТУХАЙ

  • Монголын түүхийн сурвалж бичиг
  • Монгол нутаг дахь эртний улсуудын түүх
  • Чингис хаан ба Их Монгол Улс
  • Чингис хааны залгамжлагчид ба Монголын эзэнт гүрэн
  • XIY – XYI зууны үеийн Монгол орон
  • Монгол орон Манжийн эрхшээлийн үед
  • Богд Хаант Монгол Улс
  • Бүгд Найрамдах Монгол Ард Улс
  • Ардчилсан Монгол Улс
  • Монгол улсын Засаг захиргааны түүх
  • Торгоны замын түүх
  • Цайны замын түүх
  • Монгол угсаатан, түүний бүрэлдэхүүн
  • Монгол улсын хил үүссэн түүх
  • Монгол хэмээх нэрний үүсэл
  • Монгол улсын Төрийн бэлгэдэл
  • Монгол улсын Төрийн дээд шагнал, одон медаль
  • Монгол улсын мөнгөн тэмдэгтийн түүх
  • Монголын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын түүх
  • Монголын аж үйлдвэр, газар тариалангийн үүсэл
  • Монголын түүхт хүмүүс

Дөрөвдүгээр бүлэг. МОНГОЛЧУУДЫН ШАШИН ШҮТЛЭГ

  • Бөөгийн тахилга ёс
  • Овоо тахилга ба байгаль хамгаалах уламжлал
  • Шашны тухай ойлголт
  • Буддын шашин
  • Буддын шашны бурхадын утга бэлгэдэл
  • Монголын буддын шашны зүтгэлтэн хүмүүс
  • Буддын шашны үг хэллэг ба бэлгэдэл
  • Буддын шашны зан үйл
  • Христосын шашин
  • Исламын шашин                                                                   

Тавдугаар бүлэг. МОНГОЛ ЁС ЗАНШИЛ

  • Монгол гэр
  • Монгол дээл хувцас, утга бэлгэдэл
  • Нүүдлийн мал аж ахуй
  • Монголчуудын хоол, унд
  • Монголчуудын баяр наадам
  • Монголчуудын бэлгэдлийн зүйлс
  • Монгол ардын урлаг, аман зохиол
  • Хуримлах ёс
  • Оршуулах ёс
  • Хүүхдэд нэр өгөх ба хүүхэд угаах ёс
  • Шувуучлах буюу бүргэдээр ан хийх соёл

Зургадугаар бүлэг. МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ

  • Аялал жуулчлалын тухай ойлголт
  • Дэлхийн аялал жуулчлалын үүсэл
  • Монголын аялал жуулчлалын үүсэл

Хавсралт буюу Нэмэлт мэдээлэл 

  • Монголын түүхийн товчоо
  • Бөртэ чоно, Гуа Маралаас Чингис хаан хүртэл
  • Чингис хааны “Алтан ураг”-ийн хаад
  • Монгол улсын ерөнхийлөгч нар
  • Монгол улсын ерөнхий сайд нар
  • Зарим хэмжигдэхүүний тухай
  • Зочид буудлын утасны жагсаалт
  • Жуулчны баазын утасны жагсаалт
  • Урлаг соёлын байгууллага
  • Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх мэдлэг
  • Зарим газрын GPS

Ном зүй

Агуулга сэдвээр хайж унших үгийн хэлхээ