Аялал жуулчлалын салбарт ажилладаг хөтчүүд болон аяллын менежерүүдэд зориулсан сургалт бөгөөд мэдлэг мэдээллээ update хийх, харилцан туршлага хуваалцах ахисан түвшний сургалт юм.
Тур лидер нь олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрүүл мэндийн нийгэмлэг, Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн сертификаттай байх ёстой. Аялагч жуулчдад үзүүлэх үйлчилгээнд онцгой ач холбогдол өгдөг, сайтар бэлтгэгдсэн байх нь чухал юм. Аяллын явцад аяллын багт хүлээлт үүсэхээр нөхцөл байдал үүссэн үед хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж болох боломжит хувилбаруудыг танилцуулах, аялагчдын аюулгүй байдлыг хангах, өвчин, осол гэх мэт онцгой тохиолдолд ерөнхий журам, аюулгүй ажиллагааны дүрмийн дагуу ажиллах чадвартай байх, байгаль орчны болон соёлын өндөр мэдлэг мэдээллээр хүндлэл хүлээх, улс орны улс төр, байгаль орчин, нийгмийн байдлын талаар аялагчдад зөв тайлбар өгөх нь тур лидер хүний чухал үүргүүд юм.
Жуулчдын биеийн температур, сэтгэл санааны ерөнхий байдлыг ажиглах, аялагчдын хүлээлтийн сэтгэлзүйг ойлгох, үр ашигтай нөхцөлийг бий болгох, үг ярианы бус харилцааг эзэмшсэн байх, аливаа маргаан зөрчилдөөн үүсэхээс өмнө шийдвэрлэх чадвартай байх нь тур лидерийн энгийн үүрэг болно.
Хог хаягдал болон эрчим хүчний хэрэглээг багасгах, аяллын газруудад нөхөн сэргээлт хийх, хамгаалах ажил хийх, орон нутагт сөрөг нөлөөллүүдийг бууруулах, соёлын өвийн үр ашгийг нэмэгдүүлэх, аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсооход хувь нэмэр оруулж ажиллах ёстой.
Эдгээр чадварт суралцах, харилцан туршлага солилцох зэрэгт тус ТУР ЛИДЕР сургалт чиглүүлэгч болох болно. Сургалтыг Mongolian Guide Tour компаний захирал Ч.Буянбадрах санаачлан зохион байгуулж, New Milestone компаний захирал Н.Адъяаболд, Translation компаний захирал Б.Эрдэнэчимэг, Английн Saga, Nomadic Journyes Explore компаний группын ахлагч Г.Ганзориг нар дэмжин хөгжүүлж байна.
Сургалтанд бүртгүүлэх:
Асуулт хариулт
Tour leader сургалтанд ямар шаардлага хангасан хүн суралцах боломжтой вэ?
Монголын аялал жуулчлалын салбарт 3-аас дээш жилийн туршлагатай хөтөч, аяллын менежерүүд суралцах боломжтой.
Tour leader сургалтанд сертификат олгох уу?
Тус сургалтын төгсөгч нарт сертификат олгох ба англи хэл дээр бичигдсэн, А4 хэмжээтэй байна.
Сургалтын төлбөрийг хувааж төлж болох уу?
Хувааж төлж болно
Сургалтанд яаж бүртгүүлэх вэ.
Тус сайтны цэсэнд байгаа "Онлайн бүртгэл"-ийг бөглөөд явуулахад бүртгэгдэх болно.
Сургалтын явцад ямар нэг хичээлдээ сууж чадаагүй бол нөхөх боломж бий юу?
Хоцорсон хүнд зориулан дахин цаг гаргах боломжгүй бөгөөд тухайн сэдвийг бие дааж үзэх хэрэгтэй болно.
Сертификат олгоход ямар шалгуур тавих вэ?
10 удаагийн хичээлийн хоёрт нь суугаагүй бол сертификат олгогдохгүй болно.
Сертификатны хүчинтэй хугацаа гэж бий юу?
Сертификат 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Харин эмнэлгийн анхны тусламж үзүүлэх ур чадварын үнэмлэхийг 2 жил тутамд шинэчлэн авах хэрэгтэй.
Сургалтын гарын авлага, материалаар хангах уу?
Тус сургалт нь тусгай хөтөлбөрийн сургалт бөгөөд хичээлийн агуулга бүхий файлыг тэр чигээр нь олгох боломжгүй. Харин бичлэг хийхийг зөвшөөрнө. Унших номын жагсаалт өгөх боломжтой.
Сертификатаа үрэгдүүлсэн бол нөхөн олгох уу?
Үрэгдүүлсэн тохиолдолд нөхөж өгөх боломжгүй. Харин дахин хамрагдаж авах боломжтой.
Сургалтын явцад ямар нэгэн нэмэлт төлбөр, хураамж бий юу?
Сургалтын явцад нэмэлт төлбөр, хураамж авахгүй.