research
  • 12.16
  • 2022

УУЧЛААРАЙ, ҮНЭ НУУЦ

Бид нар анх олон улсын хамгийн алдартай топ сайтанд хандаж “шууд интерфэйс хийе ээ” гэж санал тавьсан. Гэтэл “Уучлаарай, 200-хан бүтээл, 20-хон зураачтай сайт Монголыг төлөөлж чадахгүй ээ, та бүхэн дараа дахиад хандаарай” гэсэн хариу ирсэн байв. Бодоод байхад яг тийм байв. Жишээ нь, shoppy.mn дээр 200-хан бараа байвал тэнд хүн худалдан авалт хийж чадахгүй,

Цааш унших...
research
  • 12.08
  • 2022

БИ БИШ БИД, МИНИЙХ БИШ МАНАЙХ

1990-ээд оны өөрчлөлтийн дараахан байсан учраас хээрийн морин аяллын хэрэгсэл дутмаг, Дархадын хотгорынхон гадныханд морь унуулах тухай битгий хэл гадаад жуулчин хүлээж авах талаар ямар ч  ойлголт мэдлэггүй байсан билээ. Мөн Монголчууд өөрсдөө ч тайгын амьдрал, Дархадын хотгорын тухай мэдлэг нимгэн байсан юм. ТАЙГЫН МОРИН АЯЛЛЫН маань эхний жилүүдэд алдаа оноо ч их байлаа. Тус аяллын хамгийн анхны шанг татсан хүмүүс бол Ренчинлхүмбэ сумын сум нэгдлийн дарга, зоотехникч хийж байсан Ж.Мишиг ах болон хөрөнгө оруулагч Кент нар юм. Энэ хоёр маань эдүгээ 70 нас гарчихсан байна.

Цааш унших...
research
  • 12.08
  • 2022

Манай аяллыг САЯТНЫ ГАЛТ ТЭРЭГ гээд нэрлэчихсэн байсан.

Монгол Улс зах зээлд шилжих үед буюу 1991 онд анх ХБНГУ руу явсан сан. Монголын өөрчлөн байгуулалтыг тэнд сурч буй нөхөртөө сонирхуулахаар, бас өөрөө Берлиний хана нурж хоёр Герман нэгдсэнийг харахаар яарч билээ. БНАГУ-ын академийн математикийн институтэд докторт суралцаж байсан нөхөр Батдэлгэр маань бусад зүүн германчуудын адил ажилгүй болсон байв. Тэнд очоод Баруун Берлиний аялал жуулчлалын Лерниде Райзен компанийг үүсгэн байгуулсан Ханс Энгбердингтэй танилцсанаар аялал жуулчлалд холбогдсон юм. Ханс Энгбердинг барууны орнуудад зорчих боломж дөнгөж нээгдсэн Монгол Улсад өөрийн салбараа нээх санал хэлсэн.   

Цааш унших...
research
  • 12.08
  • 2022

БИД УГ НЬ ЗУГТААСААР Л БАЙГАА...

Үнэхээр Монголд ингэж ажиллаж амьдарна гэж төлөвлөх битгий хэл төсөөлөө ч үгүй байсан. Миний хувь тавилан гэх үү, эсвэл аз гэх үү. 2000 оны эхээр санамсаргүй байдлаар Монголд ирсэн. Энэ улсад яагаад ямар нэгэн зүйл хийж болохгүй гэж бодсон, тэгээд Монголд аялал жуулчлал эхлүүлэх хөрөнгө оруулагч олж чадсан. Миний мэргэжил аялал жуулчлалтай холбоотой учраас Францаас жуулчдыг Монгол руу чиглүүлэх ажилд шулуудан орсон. 

Цааш унших...
research
  • 12.08
  • 2022

ИЙМ ХЭМЖЭЭНИЙ МУЗЕЙ ДАХИАД 10 ГАРУЙ БАРИГДАХ ХЭМЖЭЭНИЙ ӨВ БИЙ.

ЧИНГИС ХААН МУЗЕЙ 2022.10.11-ний Мягмар гарагт олон түмнээ нээлтээ хийсэн. XIII зууны үед холбогдох дурсгал хэр зэрэг байдаг, нэг  ч хааны булш олдсонгүй гэж хүмүүс их ярьдаг. Булш олсноороо Монголын соёлыг сурталчилна гэж үзэж болохгүй. Монгол нутаг дээр байгаа өв соёл бол бүгд Чингис хааны өв соёл, түүний дээдсийн өв соёл, түүний удмынхны өв соёл, түүний үлдээж хоцроосон түүхийн асар их ул мөр. Эдгээрийг Чингис хаанаас салгаж ойлгох боломжгүй.

Цааш унших...
research
  • 12.08
  • 2022

БИД ГАЗАР ДООГУУР БАРАГ ХОТ БАЙГУУЛСАН

Хүрхрээгийн аманд “Аялал жуулчлалын цогцолбор” бүхий Скай ресорт байгуулах төслийн судалгаа 2005 онд эхэлсэн. Гольфийн талбай, цанын бааз байгуулах төсөлд 35 сая долларын хөрөнгө оруулалт босгосон. Дэлхийн сандартад нийцсэн 18 нүх бүхий Mount golf төвийг байгуулахын тулд асар урт бэрхшээлтэй замыг туулсан бөгөөд газар доогуур хот байгуулах хэмжээний ажил хийгдсэн юм.

Цааш унших...