#МОНГОЛ ТОГЛООМ БОЛГОХ: Хүүхдээ дагуулаад гэр бүлээрээ аялж яваа жуулчдаа энэ үйлдвэрт зочлуулж туулай оёлцож, хажууд нь хийж болно, мөн таалагдаж байгаа тоглоомуудаас худалдан авч болно. Манай АЖ-ын салбарынхан нийгмийн хариуцлагын хүрээнд тус үйлдвэрээр зочилж бага ч гэсэн өдөр тутмын орлого өгч байвал тэдэнд нэг өдрийн хоол хүнсний асуудлаа шийдэхэд нь ч нэмэр болно, мөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг дэмжсэн чухал үйлс ч болох юм. Жуулчин ч өөртөө сэтгэл хангалуун үлдэх болов уу гэж бодож байна. Өнөөг хүртэл өөрсдийнхөө асуудлыг өөрсдөө шийдвэрлэж тэмцэж ирсэн “Ээлтэй ертөнц” ТББ-ынхнаар бахархахыг хүслээ. Тэдний бүтээгдэхүүнүүдэд монгол дээл, малгай, монгол гутал энэ тэрийг өмсгөж "монгол зөөлөн тоглоомын үйлдвэрлэл" болгон өргөжүүлээд Хархорин, Тэрэлж, Баянзаг, Ёлын ам ... гээд АЖ-ын бүх алдартай газруудад худалдаалдаг болгочихвол мөн ч сайхан аа. Жанжин малгайтай ирвэс, монгол гуталтай мазаалай ... гээд төсөөл дөө.