Г.Очбаяр багш Guide боловсролын төвд Улаанбаатар хотын түүх, хот доторхи түүхэн дурсгалт газруудын тухай хичээлийг заадаг бөгөөд тэрбээр энэ сэдвээр дагнасан судалгаа хийдэг хамгийн сайн мэргэжилтнүүдийн нэг юм. Сүүлийн жилүүдэд УБ хотын түүхэн барилгуудыг хамгаалах, хадгалах асуудлыг хотын иргэдэд тайлбарлан таниулж, хамтдаа хамгаалахыг уриалж ирсэн “тэмцэгч” дуу хоолой юм.
МУБИС-ийг 2008 онд “түүхч, аялал жуулчлалын менежер” мэргэжлээр, 2014 онд Удирдлагын академийг “нийгмийн удирдлага” чиглэлээр тус тус төгсөж, 2017 онд Монголын Урлагийн Зөвлөлийн “Соёл урлагийн залуу манлайлагч” хөтөлбөрт хамрагдаж мэргэжил дээшлүүлсэн. Сургуулиа төгссөн 2008 оноос эхлэн Улаанбаатар хотын музейд “эрдэм шинжилгээний ажилтан”-аар тасралтгүй 12 жил ажиллаж байна. Эл хугацаанд УБ хотын түүх судлалд Г.Очбаяр багшийн оруулсан хувь нэмэр нэлээдгүй бөгөөд хотын түүхэн дурсгалт газруудын үнэ цэнийг нэмэгдүүлэх, өсвөр хойч үе, иргэдийг хоттойгоо танилцахад тусалж хамтран ажиллаж ирсэн баялаг туршлагатай, чадварлагч судлаач, тайлбарлан таниулагч юм.