team

Д.БАТТОГТОХ

ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнд судлаач, геологич

Д.Баттогтох багш Guide боловсролын төвийн сургалтанд газрын зураг уншиж тухайн газар нутгийн гадаргын байдлыг ойлгох, масштабыг хараад ямар нарийвчлалтай болохыг мэдэх, GPS хэрхэн ашиглах, аялал жуулчлалын бүс дэх сонирхолтой хад чулуу, уулын тогтоц хэрхэн бий болсон талаар тайлбар лекцийн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тухайлбал, Горхи-Тэрэлжийн бүс дэх Мэлхий хад гэхэд хэзээ хэрхэн яаж, юуны нөлөөллөөр үүссэн тухай, Хөвсгөл нуур ба Байгаль нуурын газар доогуурхи хөдөлгөөнт холбоосын тухай гэх мэт ... сэдвүүдээр манай сургалтын хөтөлбөрүүдийг улам баялаг болгодог. 

Тэрбээр МУИС-ийн Эдийн Засгийн Сургууль,  ШУТИС-ийн Геологи Газрын Тосны Сургуулийг тус тус төгссөн. ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургуулийн геологийн магистр зэрэг хамгаалсан. Франц улсын Монтпеллиерийн их сургуулийн докторант.

“Жаргалын ундарга” компанид менежер, ШУТИС-ийн Геологи Газрын Тосны сургуульд туслах багш, Трафигура ориго компанид хайгуулын геологич зэрэг ажлуудыг хийж байсан ба эдүгээ ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэнд судлаач, геологичоор ажилладаг. Геологи, хайгуулын арвин туршлагатай бөгөөд явган аялалд багагүй цагийг зарцуулдаг.  Уулын спортын III зэрэгтэй, геологийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор тус салбарт хувь нэмрээ оруулж байна. Мөн MARS-V төслийн багийн сайн дурын гишүүн.

    • Геологич, хайгуулч
    • Уул уурхайн инженер 
    • Уулын спортын тамирчин 
    • Багш, судлаач
    • Аялагч 
    • MARS-V төслийн багийн сайн дурын гишүүн
    • Геологийн докторант