team

Г.ХОНГОРЗУЛ

Уртын дууч, МУ-ын Гавъяат жүжигчин

Guide төвийн сургалтанд 14 жилийн турш хичээл зааж хамтран ажиллаж ирсэн. Жуулчдад Монголын үндэсний урлагийн өв соёл болох уртын болон ардын дуу, тэдгээрийн ялгааг хэрхэн тайлбарлаж ойлгуулах тухай сэдвээр лекц хичээл орохоос гадна орчин үеийн дуу хөгжимд илүү шимтдэг залуучуудад үндэсний урлагийн өв соёлоо мөн адил сонирхон мэддэг байхын үнэ цэнийг ойлгуулдаг. 

 

Дэлхийн ЮНЕСКО-гийн өв соёлд бүртгэгдсэн энэ агуу урлагийг дэлхийн олон оронд сурталчилж ирсэн Г.Хонгорзул багш “Торгоны зам” олон улсын язгуур урлагийн хамтлагт Монголыг төлөөлсөн гишүүн байж дэлхийд алдартай Карнеги холл,  Алберт холл, Москвагийн их театр гэх мэт 10 гаруй тайзан дээр Монголын уртын дууг эгшиглүүлж явсан шилдэг авъяастан билээ. 2001 онд Нидерландын хатан хааны ордонд, 2002 онд хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтэнд, 2005 онд Нобелийн шагнал гардуулах ёслолд уртын дуугаа уянгалуулж Монгол ардын уртын дууны гайхамшигийг танилцуулсан туршлагатай.  

 

Г.Хонгорзул багшийн хүчирхэг хоолой сургалтын танхимд эгшиглэж, суралцагч нарын сэтгэлийн чинадад хүрч догдлуулах мөч бүхэн тус сургалтын бас нэгэн шигтгээ билээ.

    • Ардын урлаг судлаач 
    • Уртын дууны багш 
    • Уртын дууч