ТҮҮХ нь, УРАН БАРИЛГА нь жуулчдыг татдаг.

Буддын сүм хийдүүд мянган жилийн настай, эсвэл хэдэн зуун жилийн өмнө баригдсан гэдэг түүхээрээ, ЮНЕСКО-гийн хосгүй өвд бүртгэгдсэн дэлхийн гайхамшиг гэдгээрээ олон улсын жуулчдыг татдаг. Мөн уран барилгын гайхамшиг, тухайн орны соёлын дурсгал, хүн ардынх нь сүм хийддээ ханддаг хандлагыг нь харах гэж жуулчид зорьдог. Тэрнээс биш буддын шүтлэгтэн болохоороо буддын сүмд очоод байдаг биш юм. Эдүгээ дэлхий дээр 200 гаруй улсад 8 тэрбум хүн амьдардаг. 85% нь ямар нэгэн шашин шүтдэг. Христийн шашныг 2.4 тэрбум хүн, Исламын шашныг 2 тэрбум, Хиндү шашныг 1.2 сая хүн, Бурханы шашныг 600 сая хүн шүтдэг гэжээ. Жилээс жилд хиндү болон буддын шашны шүтэгчид цөөрсөөр байгаа ч сүм хийдүүд нь Азийн орнуудын аялал жуулчлалд голлох байр суурьтай хэвээр байна.


1.
Сингапурын Шри Шиван сүм:
1850 онд нээгдсэн тус сүм нь эдүгээ сингапурчуудын өдөр тутам мөргөл залбирал үйлддэг Хинду шашны гол сүм билээ. Анх Потонг Пасир гэдэг газар барьсан боловч Жейланг гэдэг газарт нүүлгэн шилжүүлжээ.

2. Хятад улс, Бээжин хот Диваажингийн сүм: XY зууны эхэн үед барьж байгуулсан ба ихэвчлэн Мин болон Манж Чин гүрний эзэн хаад зочилж тухайн жилд 2 удаа арвин ургац авахыг хүсч залбирал үйлддэг байжээ.

3. Энэтхэг улс, Сри Падманабасвами сүм: XYI зууны Энэтхэгийн хаад Вишну бурханд зориулж барьсан Хиндү шашны хийд юм. Дэлхий дээрх үнэт чулуу, алтаар чимэглэсэн хамгийн үнэт түүхэн дурсгалт газар бөгөөд Гиннесийн номд бүртгэгджээ.

 


4.
Өмнөд Солонгос, Як Чён Са сүм
: Эртний Чусон гүрний үед байгуулсан 3305 метр.кв талбай бүхий зүүн Азийн хамгийн том буддын сүм. 18 тонн жинтэй цутгамал хүрэл хонхтой сүмийн гонхыг бурхан багшийн хөрөг зургаар чимэглэсэн байдаг.

5. Япон улс. Якуши Жи сүм: Японы Хошо буддын сургуулийн төв болох Эзэн хааны сүм. Нара хотын Их долоон сүмийн нэг бөгөөд ЮНЕСКО-гийн хосгүй үнэт өвд бүртгэсэн. Сүмийн нэр “Бурхан багшийн тарни” гэсэн утгатай ба 680 онд эртний Хятадаас заларч ирсэн бурхадын нэг Яхуши Ниёрай гэсэн үгнээс үүсэлтэй нь гэж үздэг.

6. Энэтхэг, Бангалор. Вирупакша сүм: Бангалор хотын Хампи дүүрэгт оршдог Шива бурханы энэ сүм ЮНЕСКО-гийн хосгүй үнэт өвд бүртгэсэн. Анх Шива бурханы жижигхэн бунхан байсан ба эртний Энэтхэгийн өмнө хэсэгт оршиж байсан Вижаянагара буюу Карнатагийн эзэнт гүрний үед томоохон цогцолбор болтлоо хөгжжээ.


7.
Тайланд улс, Паттаяа дахь Үнэний сүм: Ван Боран буюу Үнэний сүмийг дан модоор бүтээсэн, хамгийн өндөр орой нь 105 метр хүрнэ. Сүмийг бүтээх ажил 1981 онд эхэлсэн бөгөөд 2050 онд бүрэн гүйцэд дуусах хэдий ч жуулчдын хөл хөдөлгөөн тасардаггүй газрын нэг юм. Сүмд Хиндү болон Буддын шашны шүтээн зураг баримлыг хослуулсан үзүүлсэн байдаг.

8. Тайланд улс, Чайваттанарам сүм: Тайланд руу зорих жуулчдын заавал үздэг газрын нэг бөгөөд 1630 онд Прасат Тонг хаан өөрийн хаанчлалын бэлэг тэмдэг болгож бүтээлгэсэн. “Өнө удаан хаанчлал, бахархалт эриний сүм”  нэртэй.

9. Камбожи улс, Анкор Бат: Анкор Бат буюу Нийслэл сүм нь дэлхий дээрхи хамгийн том цогцолбор сүм. Анх Хиндү шашны сүм байж байгаад XII зуун гэхэд бүрэн өөрчлөгдөж бүхэлдээ Буддын сүм болжээ. Дэлхий дахинаа алдартай түүх, архитектурын дахин давтагдашгүй шийдлээр байгуулагдсан хүн төрөлхтний хосгүй бүтээл болж чадсан.

10. Энэтхэг улс, Кайласа чулуун сүм: Энэтхэгийн Махараста дахь Эллора агуйд баригдсан Хиндү шашны хийд бөгөөд YIII зуунд хаданд сийлж бүтээсэн байна.  Гайхалтай энэ сүмийг “Кайласа” гэх бөгөөд Хиндү шашны тэргүүн Шива бүтээлгэжээ. Эллора агуй нь нийт 32 агуйгаас бүрдэх ба тус сүм 16 дахь агуйд 756-773 онд баригдсан байна.