ТАРВАС

Тарвасны хамгийн үнэт зүйл бол хүний биеийн химийн бодисын тэнцвэрийг хадгалдаг фолийн хүчил юм. Мөн ликопин хэмээх бодис тарвасыг улаан өнгөтэй болгодог ба хорт хавдрын эд эс бий болохоос сэргийлдэг хүчтэй антиоксидант ажээ. Тарвас кали, магни, С витаминаар баялаг.

САЙН ТАЛ:

  • Хүн жилдээ нэг удаа бүх эрхтэнээ цэвэрлэх нь эрүүл мэндэд тустай. Тарвасаар цэвэрлэхэд гэдэсний бохир гадагшилж, арьсны өнгө сэргэж ирдэг. Учир нь тарвасны найрлагын 92% нь ус юм. Биеийг шингэнээр хангана, өөр бусад амттан идэх хорхойг дарж чадахаар чихэрлэг. Амны хөндийн үрэвслийг багасгадаг.
  • Бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Цусны PH-ийг тэнцвэржүүлдэг.
  • Бөөр, ходоодыг цэвэрлэж, үрэвслээс хамгаалдаг. Шээс хөөх үйлчилгээтэй тул хаванг бууруулж арилгана. Хэт тарган хүмүүс турах зорилгоор хэрэглэж болно.


СӨРӨГ ТАЛ:

  • Тарвас зүрх судасны өвчтэй хүнд тустай боловч чихрийн шижин өвчтэй хүнд сөрөг нөлөөтэй.
  • Бөөр, цөсний чулуутай хүн, шээс задгайрах өвчтэй, түрүү булчирхайн үрэвсэлтэй, даралт ихдэх өвчтэй хүмүүс эмчийн зөвлөгөөг авч хэрэглэх
  • Дараалсан 5 өдрөөс илүү хугацаагаар идэх хэрэггүй. Бие организмыг цэвэрлэсний дараа эргээд тэжээлийн дутагдалд оруулах эрсдэл бий. 


АНХААРАХ ЗҮЙЛ:

  • Эрт үеийн ургацаас сэргийлэх, аль болох 8, 9 сарын болцтойг хэрэглэх.
  • Тарвасийг химийн бодистой эсэхийг шалгах. Тарвасыг зүсэх явцад тэв тэгшхэн хуваагдаж, ямар нэгэн эмтрэх үйл явц байхгүй байвал сэжигтэй, өөрөөр хэлбэл нитрат агуулсан байх магадлалтай.
  • Тарвасын гол хэсэг нь хэт улаан, улбар шар байвал болгоомжлох. Тэр хэт улаан гол хэсгийг буцалсан устай аяганд хийхэд усны өнгө өөрчлөгдөж байвал татгалзах.
  • Тарвас янз бүрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэгдэж ирдэг тул авсныхаа дараа сайтар угааж, буцалсан усаар шавших.
  • Зүссэн тарвасанд микроб хурдан хуримтлагддаг учраас хөргөгчинд хадгалах, эсвэл тагтай саванд хийж тавих. Зүссэнээс хойш 12 цагийн дотор хэрэглэх.