research
  • 01.15
  • 2022

КОФЕНЫ СҮҮ бол химийн нэмэлт бодис

Nestle company “Coffee mate” нунтагийн найрлагад дараах агууламж багтдаг. Glucose syrop (Глюкозын сироп) – энгийн сахараас 75-80% илүү амтлаг амт оруулдаг, сахар орлуулах зорилгоор хэрэглэдэг натурал бодис. Hydrogenated vegetable oil (Гипрогенизацид оруулсан ургамлын тос) – ямар тоснууд агуулагддаг нь тодорхойгүй, мэдээлэл байхгүй.

Цааш унших...
research
  • 01.15
  • 2022

Хавдар бол ГЕНИЙН ЦОГЦ ӨВЧИН

Хавдраар өвчлөхгүй байх суурь нь урьдчилан сэргийлэх явдал, хоол хүнсээ тохируулах явдал, түүний дараагийн шат бол эхэн үед нь илрүүлж оношлох асуудал. Харин оройтсон шатанд оношилсон бол хүлээж авч эмчлэхийн төлөө тэмцэхээс өөр аргагүй. Хорт хавдар бол нэг төрлийн өвчин биш, генийн цогц өвчин. Устаж үгүй болох дургүй, хяналтгүй хуваагдах эсийн гаж төлөв юм. 

Цааш унших...
research
  • 01.14
  • 2022

АЛГА шиг уураг, АТГА шиг нүүрс ус, ЭРХИЙ шиг өөх тос

Мах идэх нь зөв, гэхдээ ямар махыг ямар хэмжээтэй, ямар үед хэрэглэх вэ гэдэг нь чухал. Хүмүүс мах идэхдээ нүүрс усны өндөр агууламжтай будаа, гурил зэргийг их хэмжээгээр нэг дор иддэг учраас калорийн хэмжээ ихэддэг. Ихэдсэн учраас шингээж чадахгүй үлдээж, хүний биед “хог хаягдал” үүсдэг. Хог хаягдлыг хадгалдаг газар бол өөхөн давхарга.

Цааш унших...
research
  • 01.13
  • 2022

МЭДЛЭГ гэж юу вэ

ТУРШЛАГА бол өнгөрсөн цаг, МЭДЛЭГ бол одоогийн эрин цаг. Өмнө нь “философич” гэдгийг “мэргэжил” гэж ойлгодог байв, тэгвэл одоо “мэргэжил биш болсон” жишээ дэлхийгээр дүүрэн байна. Эдүгээ цээжилсэн мэдээлэл бус, филосифи дээр суурилсан мэдлэг, боловсрол дэлхийд ноёлж байна. Мэдээлэл бол мэдлэг биш, мэдээлэл харин сэтгэл хөдлөлийг бий болгодог. Хүмүүс сайн мэдээнд баярлан хөөрч, муу мэдээнд өөрийнхөө үзэл бодол, хүмүүжлээр ханддаг.

Цааш унших...
research
  • 01.11
  • 2022

The Horde

XIII-XIY зууны үеийн монголчуудын байлдан дагуулал, эзэрхийлэл, гадаад бодлого, дотоод сүр хүчний тухай өгүүлсэн тус бүтээл Financial times-ийн 2021 оны шилдэг түүхийн номын гуравдугаарт жагсаж, Amazon Spectator Five books зэрэг олон улсын худалдааны сайт болон хэвлэлийн газрын шилдэг бүтээлийн жагсаалтанд эхний 5 байранд жагссан байна.

Цааш унших...
research
  • 01.11
  • 2022

ЧЕЖҮ аралд монголчуудын 100 жилийн соёл бий

Чежү аралд монголчууд 100 орчим жил суурьшихдаа гүнзгий ул мөрөө үлдээжээ. Чежү арлын уугуул иргэд монгол үгийг нэлээдгүй хэрэглэдэг. Монголчуудаас үлдсэн бэлчээрийн мал, адуун сүрэг одоо ч хэвээрээ ажээ. Хүмүүс нь аргал түүж хашаа хороо барьдаг заншил ч байна. Уул усаа шүтдэг нүүдэлчдийн шүтлэг, буддын шашны хамт дэлгэрчээ. Цэргийн хуарангийн бэхлэлтийг одоо ч “далан” гэж монголоор нэрлэдэг. Чежүгийн бэлгэдэл болсон хүн чулууд нь монголынхтой төстэй.

Цааш унших...