ТУРШЛАГА бол өнгөрсөн цаг
МЭДЛЭГ бол одоогийн эрин цаг
Өмнө нь “философич” гэдгийг “мэргэжил” гэж ойлгодог байв, тэгвэл одоо “мэргэжил биш болсон” жишээ дэлхийгээр дүүрэн байна. Эдүгээ цээжилсэн мэдээлэл бус, филосифи дээр суурилсан мэдлэг, боловсрол дэлхийд ноёлж байна.
Мэдээлэл бол мэдлэг биш, мэдээлэл харин сэтгэл хөдлөлийг бий болгодог. Хүмүүс сайн мэдээнд баярлан хөөрч, муу мэдээнд өөрийнхөө үзэл бодол, хүмүүжлээр ханддаг. Сэтгэл хөдлөлөөр хандсан үйлдэл нь олон алдаа дутагдлыг үүсгэж амьдралынх нь туршид “туршлага” болон хувирдаг. Одоо бол нас ахих тусам туршлагажина гэдэг амьдрал бус ЗАЛУУ байгаа цагтаа МЭДЛЭГ суурьтай туршлагажих амьдралын цаг үе ирсэн.
Дэлхийн олон суутнууд, алдартай бизнесменүүд, нийгэм улс төрийн шилдэг зүтгэлтнүүд мэдлэгийн хойноос нь хөөцөлдөж, залуу насандаа цаг хугацаатай уралдан олж авахыг хичээсэн хүмүүс байдаг. Нэг өнцгөөс нь харсан зүйлээ нөгөө өнцгөөс нь харах, тойруулж харах, харж байгаагүй өнцгөөс нь харах, “яагаад” гэж өөрөөсөө асууж хариултыг нь олж чадсан бол тэр МЭДЛЭГ болно. Өнгөрсөн, одоо, ирээдүйг нэгэн дор уншиж судлан тооцоолж чадсан бол тэр МЭДЛЭГ болно. Ямар нэгэн сургууль төгссөн “диплом”-той байна гэдэг нь мэдлэгтэй хүн гэсэн үг биш.
Цээжилсэн мэдээллийг 2D мэдлэг, амьдралаас олж авсан туршлагаа 3D мэдлэг гэж бодоод үз. Харамсалтай нь тэр цагт хөгширсөн байх болно. Мэдлэгийг хүн насан туршдаа олж авдаг. Туршлага дээр суурилсан мэдлэг бол тухайн хүний хувьд жинхэнэ мэдлэг болно. Хүний тархи оюун 4D хэмжээс битгий хэл 5D хэмжээс дээр ч ажиллах чадвартай.
Алсын хараа (Vision), эрхэмсэг оршихуй (Mission), үнэт зүйлс (Values) зэрэг нэртэй компаниуд дээр аваад үзэхэд өнгөрсөн, одоо, ирээдүйгээ нэгэн зэрэг тодорхойлж, компанийхаа талаар зөв мэдлэг бий болгох зорилго харагдана.