КОФЕНЫ СҮҮ бол химийн нэмэлт бодис

Nestle company “Coffee mate” нунтагийн найрлагад дараах агууламж багтдаг.

Glucose syrop (Глюкозын сироп) – энгийн сахараас 75-80% илүү амтлаг амт оруулдаг, сахар орлуулах зорилгоор хэрэглэдэг натурал бодис.

Hydrogenated vegetable oil (Гипрогенизацид оруулсан ургамлын тос) – ямар тоснууд агуулагддаг нь тодорхойгүй, мэдээлэл байхгүй.

Milk casein (Сүүний казейн) мэдээлэл тодорхойгүй орц

Stabilizers E340 ii, E331 ii, E 452 i (Тогтворжуулагч бодисууд)

  • Е340 (Калийн фосфат) хүчиллэг тохируулах, эмульсжүүлэх, тогтворжуулах, чийг барих, өнгийг тогтвортой байлгах, исэлдэлтийг зогсоох зориулалттай органик бус, эрдсийн гаралтай давс.
  • Е452 (Полифосфат натрия) чийг барих, өнгө тогтворжуулах, эцсийн бүтээгдэхүүний гарцыг өсгөх зориулалттай дүүргэгч бодис.

Emulsifiers E 471, E 472 (Эмульсжүүлэгч бодисууд)

  • E 471 (Моно болон диглицеридүүд)  эмч нар элэгний өвчтэй, бодисын солилцооны эмгэгтэй, илүүдэл жинтэй хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.
  • E 472 (эфирүүд болон глицеридийн хүчлийн бүлгийн бодис)

Flavorings (Амт, үнэр оруулагч нэмэлтүүд)  тодорхой мэдээлэл байхгүй.

Anti cakings E170, E524 (Өнгө, хүчиллэг тохируулагч болон дүүргэгч бодисууд)

  • E170 - Карбонат кальци
  • E 524 – Натрийн шүлт

Эдгээрээс үзэхэд кофены сүү хэмээх нунтаг бол “сүү” биш хүнсний нэмэлт “химийн бодисуудын нэгдэл” гэдэг нь тодорхой байна.

Эх сурвалж: “Хүнсээ шинжлүүлье” групп, Khurel Orlomjav