Дэлхийд 30 грамм “хадны нулимс” 35 ам доллар давдаг үнэ цэнэтэй аж. Монголоос гадагш гаргахыг БОЯ-ны С.Оюун сайдын үед хориглож байжээ. Гэтэл 2014-2016 онд 680 тонн, 2016-2017 онд 2500 тонныг гадагш хууль бусаар гаргасан мэдээ байна. Энэтхэг ба хятадууд “шилажит”, оросууд “мумия”, төвдүүд “уулын бал”, “хадны нулимс” гэдэг бол монголчууд “хадны хайлмал”, “барагшун” хэмээнэ. БАРАГШУН нь төвд үг бөгөөд “хадны шингэн” гэдэг утгатай.
Олон зуун мянган жилийн явцад өндөр уулын хаданд үүссэн эрдэсийн нийлэмж бөгөөд өндөр эгц хаданд хайлмагтан “давирхайлаг” болж хувирдаг, хар хүрэн өнгөтэй, тослог, өөрийн гэсэн үнэртэй ажээ. Алтай, Хангайн нурууны өндөр уулсын хүйтэн сэрүүн нөхцөлд амьдардаг “хадны сээтэн” хэмээх мөнгөлөг саарал зүстэй, жижиг биетэй, ховор төрөлд орох хулгана тэрхүү давирхайлаг эрдэсийг хад агуйн зай завсар, гүн хонгилд хурааж нөөцөлдөг байна. Тэгэж нөөцлөгдсөн давирхайлаг нь халуун дулааны үед хайлж хадны ан цав даган урсдаг ажээ. Тийм учраас “хадны нулимс, хадны шингэн, хадны хайлмал” гэх мэтээр нэрлэж иржээ.
Харин монголчууд ХАДНЫ БАРАГШИН гэх хулганы “БААС” гэж ярьсаар ирсэн. Энэхүү байгалийн эрдэслэг давирхайлаг зүйл нь “хурдас чулуулгийн гарал үүсэлтэй” болохыг төдийлөн баттай нотлоогүй боловч энэ чиглэлийн мэдээллүүд мэр сэр бий. Өндөр уулсын эгц хад чулуу, агуй хонгилоос түүж авахад хэцүү давирхайлаг учраас түүгээр хооллодог хулганы баасыг “органик” гэж үзэж уламжлалт анагаах ухаанд ашиглаж ирсэн бололтой.
Барагшуны найрлаганд нүүрсустөрөгч, хүчилтөрөгч, азот, цахиур, хөнгөнцагаан, кальци, кали, төмөр, магни, фосфор, титан, селен зэрэг хүний биед хэрэгтэй 40 орчим эрдэс, фермент, амин хүчил байдгийг лабораторийн олон удаагийн шинжилгээ судалгаагаар тогтоожээ. Барагшун нь өвчнийг уг үндсээр нь эмчлэх чадвартайг эрдэмтэд нотолж байна. Сүүлийн үед барагшуныг нүдний хараа, сонсгол, хорт хавдар, цусны өвчин, чихрийн шижинг анагаахад амжилттай туршиж байгаа аж. Хүн өдөр тутмын хоол хүнсээрээ 60 орчим төрлийн эрдэс бодис авч байх шаардлагатай болдог. Эдгээрээс 40 гаруй макро, микро эрдэс бодис, олон төрлийн амин дэм, амин хүчлүүд, фермент, органик нэгдлүүд “барагшун”-д агуулагддаг байна.
Бодисын солилцоог зохицуулах, эд эсийг нөхөн сэргээх, төлжилтийг нэмэгдүүлэх, дархлааг сайжруулах, залуужуулах, үрэвсэл үүсгэгч бактерийн эсрэг үйлчилгээтэй. Мөн дараах өвчин эмгэгийг засахад хэрэглэнэ.
Хайрст үлд өвчнөөр 20 жил шаналсан хүн нэг жилийн турш барагшун хэрэглэж өвчнөөсөө салсан бол сахарын өвчтэй хүн 6 сарын турш хэрэглээд эдгэсэн туршлагууд байдаг байна. Дархлаагаа сэргээхийн тулд хавар 3-5 сард, намар 9-11 сард хэрэглэх нь тохиромжтой ажээ.
Монгол Алтай барагшун ХХК нь түүхий эдээ Ховд, Баян-Өлгий аймгийн Алтайн нурууны салбар уулсаас авчран цэвэршүүлдэг байна. Олон хөхтөн амьтад барагшунаар хооллодог учир ялгадсаа үлдээх нь их байдаг аж. Тэрхүү бохирдлыг арилгахын тулд барагшуныг 60 хэмийн усанд дэвтээгээд, хоёр цагийн зайтай 12 цагийн турш базаж гар аргаар угааж цэвэршүүлдэг гэнэ.