Ямар нэгэн гамшиг, жишээ нь газар хөдлөлт, үер ус, галт түймэр гэх мэт гэнэтийн аюул боллоо гэхэд “хүмүүс айж сандарч үймэлдээд” гамшгийн хохирлыг улам их нэмэгдүүлдэг. Аврах гарц хаалга, гал унтраах хэрэгсэл бүх албан байгууллагын байшинд байдаг боловч хэн ч тэрийг туршиж үзээгүй байдаг. Галын хөөс бүхий баллоныг ашиглаж мэдэх үү ... гэж өөрөөсөө асуугаарай.
Завин аялалд гарахын өмнө тод оранж өнгийн “аврах хантааз”-ыг бид нар өмсдөг. Манайхан гүйцэд өмсөөгүй байдаг нь түгээмэл. Хантаазны доод хэсэгт байх, хөлөө нэг нэгээр нь оруулах хоёр гогцоог нь анзаардаггүй. Хэрвээ усанд уналаа гэхэд доод 2 гогцоонд хөлөө хийгээгүй бол хантааз усны мандал дээр хөвөөд хүн нь доошоо хантаазнаас мултраад живэх аюул үүснэ. Мөн хантаазны дээд хэсэгт амаа хүргэх орчинд “хий оруулах нүх” бий. Тагийг нь аваад шууд өөрийнхөө уушигны багтаамжаар агаар авч оруулаад таглах ёстой байдаг.
Газар хөдлөлтийн чичирхийллийн үед:
Гамшгийн эрсдэлийг бууруулахад хамгийн чухал нь хүмүүс сандрах биш, шууд газар дээр нь арга хэмжээ авч чадах чадвар, амжиж сийрэг сэтгэх явдал юм.