Дотоодын аялал жуулчлалын сургалт

course

    “Аялал жуулчлалын тухай хууль”-ийн шинэчлэлийн хүрээнд “жуулчин гэж хэн бэ” гэдгийг тодорхойлох заалт буюу 4.1.1-д “жуулчин гэж өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа 183 хоног хүртэлх хугацаагаар суралцах, ажил хөдөлмөр эрхлэхээс бусад зорилгоор өөрийн үндсэн захиргаанаас өөр газарт танин мэдэхүйн зорилгоор аялан явж буй гадаад, дотоодын хувь хүнийг...” гэж оруулсан. Өөр бусад улс орны “Аялал жуулчлалын хууль”-д ч энэ агуулга ижилхэн байдаг. Гадаадын жуулчдыг “жуулчин” гэж хүлээн аваад аялан яваа монгол хүнийг “жуулчин биш” гэж үзэх нь маш буруу ойлголт юм. “Та бол жуулчин” гэдгийг нь ойлгуулах ба ойлгох нөхцөл шаардлага аль хэдийнэ үүсчихсэн байна. 

    Нөхцөл бүрдүүлэх гэж юуг хэлээд байна вэ. Майхан барьж буух отогоо байгуулах, авто зам дагуух түр зогсоолоо байгуулах, ТХГН-ийн хураамжаа төлүүлэх, аяллын бүсүүдэд мэдээллийн төвүүдээ ажиллуулах, байгаль хамгаалагч ба эко цагдаагийн хамтын ажиллагаагаар хяналтыг сайжруулах, жуулчны баазуудын үйлчилгээ ба харилцааны соёлыг эрс сайжруулах гэх мэт асуудлууд юм.

    Монгол аялагчдыг “мэдлэг мэдээллээр хангаж” аялах нь чухал байдаг. Guide төв сургалтын хөтөлбөртөө бодлогын өөрчлөлт хийж шинээр дотоод аялал жуулчлалын хөтчийг бэлдэх зорилго тавиад байна. Мөн дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор идэвхтэй ажиллаж буй joinme үндэсний платформыг дэмжин ажиллаж байна. Монголын аялал жуулчлалын салбар дахь анхны дижитал технологи, банктай хамтарсан борлуулалтын шийдэл, компаниудын нэгдэл, дотоодын аялал жуулчлалын судалгааг урагшлуулсан шинэ технологи бүхий стартап бизнес юм. Нэг ижилхэн хөтөлбөрийг хэд хэдэн компани зэрэг борлуулж болно, 1 жуулчинд борлуулсан ч ашиг хүртэж болох зарчмыг санал болгодог.

    2020 оны зун монголчууд маань дотооддоо аялсан. Хэдийгээр “асуудлууд” их байдаг ч монгол хүний онцлогт тохирсон бүтээгдэхүүн, аялал жуулчлалын үйлдвэрлэл, аялал жуулчлалын боловсролыг хөгжүүлэх зайлшгүй шаардлага байна. Сүүлийн 2 жилийн байдлаар дотоодын жуулчид Монголын зүүн бүс болох Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгууд руу аялсан 3 дахин өсөлт, хандлагыг харгалзан сургалтын хөтөлбөрт зүүн бүсийн сэдвийг түлхүү тусгасан болно.

    Хичээллэх цаг: Даваа – Баасан гарагт 16:00 – 19:00 цагт хичээллэнэ.

    Сургалт үргэлжлэх хугацаа: Гурван долоо хоног буюу 21 хоног үргэлжилнэ.

    Сургалтын төлбөр: 150000 төгрөг  

    Сертификат олгох нөхцөл:

    • Хичээлийн 20%-д суугаагүй, эсвэл төгсөлтийн шалгалтанд оролцоогүй тохиолдолд сертификат олгохгүй.
    • Шаардлага хангасан суралцагчид аяллын хөтөч хийх мэдлэг чадвар эзэмшсэнийг илэрхийлэх сертификат олгох ба агуулга монгол хэл дээр бичигдэх болно.
    • Хичээлийн идэвх оролцоо, шалгалтын оноо, мэдлэгээ ашиглах ур чадварыг харгалзан жуулчны улиралд хөтөч тайлбарлагчийн байнгын ажилд зуучилна.

    Сургалтанд бүртгүүлэх: 

    • Тус сайтны цэсэнд байх "онлайн бүртгэл"-ийг бөглөж явуулна. Бүртгэлийн асуултанд бүрэн гүйцэд хариулж явуулна.
    • Бүртгэл нь сургалтын төлбөр, эсвэл төлбөрийн урьдчилгаа төлөгдсөнөөр баталгаажна.
    • Facebook - Guide center хуудасны chat box буюу мессенжер рүү хандана.
    • Бүртгэлийн хуудсыг хүлээн авсны дараа тухайн элсэгчдийн хаалттай групп-д нэгдэх урилгыг сургалтын албанаас өгнө.
    • Сургалтын хөтөлбөр, суралцагчтай хийх гэрээг сургалтын албанаас явуулна.

    Дансны мэдээлэл:

    • Хаан банк, Монголиан гайд тур ХХК 5020692933
    • ХХБ, Монголиан гайд тур ХХК, 452618021
    • Монгол орны газарзүйн онцлогууд
    • Чулуун дурсгалын олдворууд, тэдгээрийг тайлбарлах
    • Аялах газруудын геологийн бүтцийг таньж мэдэх, түүнийг тайлбарлах
    • Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал буюу НИТАЖ
    • Зүүн бүсийн аялал жуулчлалын нөөц ба гол зорин очих газрууд
    • Аяллын маршрутууд, очих цэг бүрийн тухай тайлбар
    • Тусгай сонирхлын аялал жуулчлал, төлөвлөх, хөгжүүлэх
    • Аялал жуулчлалын эвент хөтөлбөрүүд
    • Орон нутгийн зочид буудал, дэн буудал, жуулчны баазын байршил, нөхцөл байдал, цаашдын төлөвлөлт
    • Жуулчдыг хүлээн авах, зочлох үйлчилгээ, үүрэг хариуцлага
    • Монгол жуулчдын онцлог, тэдэнд зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээ
    • Орон нутгийн хөтөч, аяллын хөтчийн ур чадвар
    • Жуулчдын гомдол санал, шийдвэрлэх арга зам
    • Газрын зураг дээр ажиллах, унших, GPS ашиглах

Тус сургалтыг ямар хэлбэрээр зохион байгуулах вэ?

Сургалтыг танхимаар болон онлайн хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

Тус сургалтанд хэрхэн хамрагдах вэ?

Тус сургалт зохион байгуулагдах хугацаа зарлагдсан үед хамрагдах боломжтой.

Сургалтанд ямар хүмүүсийг хамруулах вэ?

16-гаас дээш насны, аялах дуртай, дотоодын аялагчдад хөтөч хийх сонирхолтой хүмүүс хамрагдаж болно.

Ямар хугацаанд хэдэн цагийн хичээл явагдах вэ?

21 хоног буюу 3 долоо хоногт, ажлын өдрүүд буюу Даваа - Баасан гарагт өдөр бүр 60 минутаар 3 цаг явагдана.

Сургалтын агуулгад суралцагч санал хэлж болох уу?

Санал хэлж болно. Хэрвээ суралцагсдаас 2-оос дээш хүн санал гаргавал хөтөлбөрт тусгах боломжтой.

Сургалтын гарын авлага, материалаар хангах уу?

Тухайн заагдаж буй сэдвээр гарын авлага өгнө.