2000 оноос эхлэн Монголын аялал жуулчлалын салбарт ажилласан туршлагатай. Түүний аялал жуулчлалын бизнесийн 20 жилийн туршлага, мэдлэг нь тус салбарын хөгжил, салбарын хүний нөөцийг бэлдэхэд маш хэрэгтэй. Тэрбээр ажиллахын зэрэгцээ аялал жуулчлалын чиглэлээр АНУ-ын BYUI их сургуульд нэмэлт зэрэг олгох хөтөлбөрт онлайнаар суралцаж байна.
Хувийн болон бизнесийн зорилгоор Финлянд, Швед, Швейцарь, Франц, Герман, Тайланд, Хонконг, Сингапур, Бруней, Кени, Тунис, Танзани, Америк гэх мэт 30 гаруй орнуудаар аялан явахдаа маш олон зүйлийг сурч, олон улсын зочлох үйлчлэх салбарын талаар нэлээд судалгаа хийж танилцсан туршлагатай. ОХУ болон АНУ-ын сайн дурын байгууллагад ажиллаж барууны болон европын соёл, ажил бизнес явуулах онцлогт суралцсан. Энэ чиглэлээр залуучуудад зориулсан “гарааны бизнес”, “бичил бизнес” эхлүүлэх сургалтанд багшлах сайн дурын ажил хийж байсан.
Н.Адъяаболд захирал тус Guide боловсролын төвийн Tour leader сургалтанд “Жуулчны гомдол санал ба Customer service”, “Аялал жуулчлалын дижитал маркетинг” сэдвээр хичээл зааж хамтран ажилладаг.