Жуулчин: Энэ сүм байгуулагдаад хэдэн жил болж байгаа юм бэ?
Хөтөч: 2503
Жуулчин: Та үнэхээр мэдлэгтэй юмаа, он дарааллыг яаж ийм сайн мэддэг байна аа?
Хөтөч: Археологич энэ сүмийг 3 жилийн өмнө 2500 жилийн настай гэж хэлсэн юм л даа.
......
Жуулчин: Хөөх, энэ арслангийн мөр байна. Аялал эхэлснээс хойш ингэж нэг арслангийн мөртэй тааралддаг байна шүү.
Хөтөч: За ингэе, Та арслан хаашаа явсныг мэдээд ир, харин би арслан хаанаас ирснийг мэдээд ирье.
......
Жижигхэн агаарын тээврийн компаний нэгэн нислэгийн үеэр,
Онгоцны үйлчлэгч: Та оройн хоол зооглох уу?
Зорчигч: Надад ямар сонголт байна?
Онгоцны үйлчлэгч: “тийм” эсвэл “үгүй” гэжээ.
.......
Хөтөч: Би аяллын хөтөч хийх дуртай.
Жуулчин: Яагаад?
Хөтөч: Яагаад гэвэл сайхан бүсгүйчүүдийг араасаа дагуулан явж, тэд миний хэлэхийг анхааралтай сонсох цорын ганц боломж... гэжээ.
.......
Жуулчин: Хэрвээ би аяллын үед ямар нэгэн аюултай амьтантай нүүр тулбал ямар алхам хийх вэ?
Хөтөч: Мэдээж хэрэг маш том том алхам хийнэ шүү дээ.
........
Орчуулагч Заяа аялалд гарахдаа дандаа шагай авч явдаг байжээ. Жуулчиддаа шагай тоглохыг зааж өгч, зарим орой тоглож өнждөг байжээ. Гэтэл нэг удаа Голландын групп жуулчидтай шагай няслан тоглож байтал гэнэт нэг жуулчин нь “Заяа аа, чи энэ олон шагайнуудаа ингэж хонь, ямаа, морь, тэмээ болгож сийлэхдээ аймаар их цаг зарцуулсан уу, гар чинь их өвдсөн байх даа?” гэж асуужээ.
.......
Англи хэлний орчуулгын тайлбар хичээл дээр нэг оюутан “бөөs бөөs” гээд үглээд байхаар нь багш нь “хүүеэ чи юун бөөс яриад байгаа юм бэ” гэсэн чинь, нөгөө оюутан, багш аа би “бөө” гэдэг дээр олон тооны “s” залгаад “бөө нар” гэж хэлээд байгаа юм л даа гэжээ.
.......
Цэнхэрийн рашаан дээр 2 жуулчин очоод байж байтал нэг нь “энэ рашаан ямар их хүхэртэй юм бэ, айхтар үнэртэж байна шүү” гэтэл нөгөө нь “өө хүхэр байсан юмуу, би аль түрүүнээс хойш хэн нь ингэж хүчтэй унгаад байгаа юм бол доо гэж бодоод байлаа” гэжээ.
.......
Жуулчид хөдөө айлд зочилжээ. Гэрийн эзэн зочдод хорхог хийж өгөхөөр хонь гаргажээ. Айлын хүмүүс цуглан гэдэс арилгаж, мах хэрчээд сууж байтал нэг жуулчин нь нөгөөдүүлээ дуудан “та нар тэднийг хар даа, нөгөө шагайгаа тоглож байна” гэжээ
........
Герман, итали жуулчид холилдсон нэг групп говьд аялж байжээ. Гэтэл орчуулагч нь “заг” модны тухай ярихдаа “Sexual tree” гээд л яриад байжээ. Нөгөө жуулчид нь орчуулагчийнхаа яриаг сайн ойлгодоггүй байсан болохоор өөр нэг группын орчуулагчаас асуужээ. Энэ мод ингэж янз бүрийн хэлбэртэйгээр муруйж тахийж ургасан байдал нь тийм “сексвалний” харагддаг юмуу гэж асуужээ. Нөгөө шинэ танилцсан орчуулагч “тийм мод байхгүй ээ, магадгүй saxual tree гэдгийг танай орчуулагч андуурсан юм болов уу?” гэжээ.
.........
Нэгэн орчуулагч жуулчидтайгаа хотын аялал хийн Гандан хийдэд очжээ. Жанрайсаг бурханыг харж зогссон нэгэн жуулчин “Why is she holding in her hand eternal water container? (тэр гартаа яагаад рашаан бумба барьсан байгаа юм бэ?) гэж асуужээ. Орчуулагч нь “Та тэрнийг “she” гээд байна, энэ бурхан бол “she” биш “he” шүү дээ” гэтэл жуулчин нь “бараг л “she” л юм байна шүү дээ” гэжээ.
..........
Нэгэн аяллын жолооч шинэхэн орчуулагчаараа тоглож гэнэ. Онгийн хийдийн наана байх нэгэн уулын орой дээрхи янгирын баримлыг заагаад “хүүеэ янгир, жуулчиддаа хэлээрэй миний дүү” гэжээ. Орчуулагч охин шаламгай гэгч нь зааж ирээд л тайлбарлаж гарчээ. Жуулчид нь “тэр чинь огт хөдлөхгүй байна шүү дээ” гэжээ. Тэгтэл орчуулагч охин “харин тиймээ янгир гэдэг амьтан чинь үхэх болохоороо ямар ч хөдөлгөөнгүйгээр уулын орой дээр гараад зогсчихдог юм” гээд Б.Явуухулан гуайн “Тэхийн зогсоол”-ыг тэр чигээр нь ярьж гарчээ. Жолооч нь инээдээ барьж ядаад явсныг орчуулагч охин ярианыхаа төгсгөлд л анзаарсан гэдэг.
..........
Баянзагийн ойролцоо буусан эхнэр нөхөр 2 жуулчин айхтар түйрэнтэй таарчээ. Аяллын явцад хоорондоо хэрэлдээд тус тусдаа майхан хэрэглэж байжээ. Гэтэл тэр шуурганаар нөхрийнх нь майхан алга болчихжээ. Эхнэр нөхөр 2 яалт ч байхгүй нэг майхандаа хоногложээ. Нөгөө хэрэлдээд байсан 2-ыг манай говийн шуурга зад эвлэрүүлсэн гэнэ шүү. Замын турш орчуулагчаа загнасан эхнэрийнх нь муухай ааш тэр шуурганы ачаар арай л дээр болсон гэнэ.
...........
Нилээн галзуу хөгжилтэй 3 жуулчин орчуулагчдаа хундагатай архи өгөөд “энэ архийг нэг бол уу, нэг бол ярьж хэлсэн зүйлээ баталгаажуул” гэжээ. Орчуулагч нь “юу билээ? гэж асуусан чинь “чи Ёлын-Аманд маш их ёл шувуу байдаг гэсэн тэр чинь алга, бид харсангүй, бас аргаль, янгир байдаг гэсэн тэр чинь үзэгдсэнгүй, мөсөөр хучигдсан байдаг гэсэн тэр чинь бас байсангүй, тийм болохоор тус бүр нэг торгуультай, наад архиа уу, эсвэл энэ гурвыгаа үзүүл” гэж тулгажээ.
...........
Улаанбаатар хотод дөнгөж орж ирсэн жуулчин замын хажуу талын ухсан суваг шуудуунуудыг хараад “хөөх танайхан хотдоо хүртэл алт хайгаад байгаа юмуу, Монгол маш их газрын баялагтай гэж сонссон?” гэж асуужээ. Орчуулагч нь “үгүй ээ, манайх зун болохоор ингэж замын хажуу талын газар доогуур явсан дулааны шугамнуудаа засдаг юм” гэжээ.