Одоогоос 20 жилийн өмнө Монголын аялал жуулчлалын салбарт бүл нэмж эх дэлхийг эх оронтойгоо холбох эрхэм хүсэлтэй хамт олон болж, 20 насны босгон дээр ололт амжилт бүхнээ та бүхэнтэй хуваалцаж байгаадаа баяртай байна. Бидний амжилт бол дэмжин тусалж ирсэн хамтрагч түншүүд, чадварлаг баг хамт олны маань нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Анх манай компани нь 2002 онд дөрөвхөн хүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр 60 гаруй үндсэн ажилтантай, 100 гаруй хөтөч орчуулагч, 180 гаруй жолоочийг гэрээгээр ажиллуулдаг болж өргөжжээ.
ОЛИМПИЙН БИЛЕТ БОРЛУУЛАГЧ: 2003 оноос Монголын үндэсний олимпийн хорооны түнш Олимпийн тоглолтын билет борлуулах онц эрхийг хэрэгжүүлэгч байгууллагаар ажиллаж байна. Афин 2004, Бээжин 2008, Лондон 2012, Рио 2016, Торино 2006. Ванкувер 2010, Сочи 2014, Доха 2016, Гуанжоу 2010, Инчон 2014, Бразил 2014, Инчон 2018 өвлийн олимп, хөл бөмбөгийн ДАШТ зэрэг тив дэлхийн чанартай 14 эвентэд 2200 хөгжөөн дэмжигчдийн спорт аяллыг зохион байгуулсан.
MICE ТҮНШ: Уулзалт, урамшуулал, хурал үзэсгэлэнгийн аялал жуулчлалд идэвхтэй хамран ажилласан. 2004 онд Францын Continental компаний 250 удирдах ажилтнуудын аяллаар эхэлж улмаар Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын форум, Олон улсын Монгол судлалын эрдэмтдийн их хурлын үйлчилгээ, Дэлхийн соёл - яруу найргийн 37-р их хурал, Бэлчээрийн менежментийн олон улсын их хурал, Зүүн Хойд Азийн залуучуудын байгаль хамгаалах сүлжээний бага хурал, УБ дахь Луи Вьютон дэлгүүрийн нээлтийн үйлчилгээ, Азийн хөгжлийн банкны үйлчилгээ, Энэтхэгийн Платиниум уорлд, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хурал, Иргэний нисэхийн захирлуудын 54-р их хурал, Ази Номхон далайн JCI байгууллагын их хурал, JP Morgan банкны захирлуудын инсентив аялал, Аялал жуулчлалын мэргэжилтнүүдийн анхдугаар форум зэрэг аяллуудыг зохион байгуулж, нийт 5000 орчим хүнд үйлчилжээ.
ЭВЕНТ ТҮНШ: 2004-2015 онд Монгол хувцасны олон улсын наадам, Монгол үндэсний найрал хөгжмийн өдөр, Чингис хааны морин цэргийн үзүүлбэр, Алтан наадам эвент, Ганга нуурын чуулган, Дарьгангын түүх соёл, байгаль экологи, аялал жуулчлалын өдрүүдийг БОАЖЯ, БСШУЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Монголын соёл яруу найргийн академи, Монгол костюмс ХХК зэрэг олон байгууллагатай хамтран зохион байгуулж ирлээ.
ГАДААД АЯЛАЛ: Монголчуудыг хямд үнэтэйгээр гадаадад аялах боломжийг нээх үйлсэд тусгай нислэг зохион байгуулж, МИАТ компанитай хамтран Хятадын Хайнань, Японы Шизуока, Хонконг, Вьетнам, Тайланд, Солонгосын Чежү, АНЭУ-ын Дубай, Турк зэрэг чиглэлд жил бүр 5-10 шууд нислэг зохион байгуулж, шууд нислэгээр жилдээ нийтдээ 10000 орчим хүн аялуулаад байна.
СҮЛЖЭЭТЭЙ: Дэлхийн аялал жуулчлалын зах зээл дээр Juulchin World Tours of Mongolia гэсэн брэндийг бий болгосон. Нью жуулчин турс ХХК нь дотоод, гадаад өөрийн үйлчилгээний сүлжээ бүхий 10 гаруй охин компанийг нэгтгэсэн групп болж дотооддоо жуулчны баазууд, зочид буудал, сургалт, тээвэр, гадаадад Японы зах зээлд MJTours Co.ltd, Америкийн зах зээлд Mongolian Travel USA Incorp., Хятад, Зүүн Өмнөд Азийн зах зээл дээр Juulchin World Tours Beijing office зэрэг охин компаниудыг ажиллуулж байна. Мөн Испани, Тайвань, Англид маркетингийн төлөөлөгчид ажиллуулдаг.
ЖИЛД 10000 ЖУУЛЧИН: Манай компани дараах олон улсын гол гурван стандартыг үйлчилгээндээ нэвтрүүлсэн Монголын анхны АЖ-ын компани болсон. Чанарын менежмент, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент, Байгаль орчны менежментийн ISO стандартыг мөрдсөнөөр үйл ажиллагаанд ахиц гарч, үр ашиг дээшлэн нэр хүнд өссөн. 2019 онд дэлхийн 30 гаруй орны 200 гаруй тур оператор компанитай хамтран ажиллаж гадаадын 10000 гаруй жуулчдыг хүлээн авч 5.1 сая ам.долларын орлого улсад оруулж, 25 тэрбум төгрөгийн борлуулалт хийж улсад 600 сая төгрөгийн татвар төлжээ. Мөн Монголын 5000 орчим жуулчинг дэлхийн 20 гаруй улсад 30 гаруй маршрутаар аялуулсан.
АЖИЛТАН БҮР КАПИТАЛ: Бид компаний ажилтан бүр компаний үндсэн капитал байна гэсэн зарчмыг баримталдаг. Ажилтан бүрийн ашиг сонирхол компаний стратеги болон бодлогын зорилттой нягт нийцсэн, компаний орлого ашиг их байвал ажилтан бүрийн орлого нэмэгдэж байх зарчмыг үндэс болгодог. Мэргэшсэн менежер, орчуулагчдын баг бүрдүүлэн аяллаар дамжуулан дадлагажуулдаг нь үр дүн сайтай байдаг. Компаний удирдлагын багийн 90% нь гадаадад мэргэжил эзэмшсэн хүмүүс байдаг бөгөөд дунджаар 5 жил тогтвортой ажиллаж байна. Ажилчдын 80 гаруй хувь нь хоёр гадаад хэлээр ярьдаг. Лондонгийн WTM, Берлиний ITB, Хятадын CITM, АНУ-ын SCI converntion үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцож 20 жилийн хугацаанд 3 тэрбум гаруй төгрөг зарцуулж Монгол орноо сурталчилсан.
БИДНИЙ ҮНЭ ЦЭНЭ: Шинэ түншүүдтэй хамтран ажиллахдаа (FAM) танилцах аялалд урьж аяллын бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Анх удаа ERP, CRM, KFI цахим системүүд нэвтрүүлж анхны аяллын аппликейшн хийж хэрэгжүүлсэн. Дунд хугацааны бизнес төлөвлөгөөгөө баталж “360 градус” гэсэн стратегийн хүрээнд үйлчилгээний чанар, аяллын брэнд бүтээгдэхүүн, жуулчны тоо, үр ашгаа нэмэгдүүлэх томоохон зорилтуудыг хэрэгжүүлдэг.