Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, сэтгүүлч, доктор Л.Түдэв: Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртэл “гэгээнтэн” байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд “суутан” байдаг. 11 нас хүрмэгц “жирийн хүн” болчихдог гэх эрдэмтэн мэргэдийн гаргалгаа бий. Аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүмүүнд заяадаг бүхий л авъяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй төрдөг. Эхийнхээ хэвлийд 10 cap тээгдэх үед төрсөн хойноо туулах бүх амьдралынх нь “хөтөлбөр” бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн, саарыг ч “өмчлөн” авна. Жирэмсэн байхдаа архи, тамхи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн бол шинэ ураг бүрэлдэх явцад хүлээн авч хожим илрэх гажиг болж ч магадгүй “дагавартайгаар” төрдөг байна.
Шашны хутагт, хувилгаадын хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь, эсвэл 6 наснаас нь хэтрүүлэхгүйгээр шинжин тодруулдаг нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг. Маш олон хутагт, хувилгаадын “өгөгдөхүүн” илрэх 3-6 насанд нь эцэг эх, ахмад хүмүүс анзааралгүй байсаар 11 нас хүргэчихдэг тул гэгээнтний өгөгдөхүүн орхигдож “ерийн хүний” хэв шинжинд орчихдог ажээ. 11 нас бол аливаа хүний насны анхны мөчлөгийн хугацаа юм. Нарны идэвхжилийн хугацаа ч бас 11 жилийн мөчлөгтэй. Хүний бие 11 жил тутамд өөрчлөлт үздэг ажээ.
Нялхас эхээс төрмөгц ангир уургийг хөхөж дархлаажаад биеэ хамгаалах эсэргүүцэлтэй болдог нь заяамал хууль юм. Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол бие махбодын хувьд
Эхээс сая төрсөн нялхас гэдэг бол мэдрэл, сэрэмжийн хувьд
Нэг настай болж эхлэх үедээ нялхасын үйлдэл зорилготой болж эхэлдэг.
Нялхасын хараа, сонсгол, үнэрлэх мэдрэмж:
Нялхасын сэтгэхүй нь дүрс хэлбэр, өнгө зүс, дуу авиа, хүрэлцээ (мэдрэмж) зэрэг тодорхой зүйлээр эхлэн хөгждөг. Баяр, гомдол, гуниг, уур нь ил тод бөгөөд гүн биш огцом хурдан өнгөрдөг шинжтэй. Тэр үед байгалиас өгөгдсөн болон өвөг дээдсээс уламжлагдсан сайн болоод саар зүйлийнх нь гол шинжүүд хүүхдэд үл ялих хэлбэрээр ажиглагддаг бөгөөд гэгээнтэний ч, суут хүний ч байдал цухалздаг. Мөн авъяас сонирхол, сэтгэхүйн онцлог нь ч цухас цухас мэдрэгддэг. Харин тэдгээрийг шинжиж мэдрэх чадвар эцэг эх, ахмад хүмүүст дутагддаг нь түгээмэл. Хоол тэжээл, хувцас хунар, эрүүл мэндэд нь голлон анхаарсаар нэг л мэдэхэд хүүхдийнх нь гэгээнтэн, суутан болох өгөгдөхүүн хөгжих нас нь өнгөрчихдөг. Хүүхдээ ясли, цэцэрлэгт өгч “нэгдэлжүүлчихдэг” болсноос хойш хүүхдүүд өвөрмөц чанараа алдаж цөм нэгэн ижил шинж төрхтэй, үг яриа нь ч ижилхэн болчихсон.
Монголчууд өрнөдийн суурьшсан улс орнуудынхаас огт өөр орчинд огт өөр аргаар нялхасыг өсгөж ирсэн.
Нойлоос зургаан насанд хүүхэд бодит ахуйг шууд харснаараа тусган авч, ахмад хүмүүсийн үйлдэл, үг яриа бүрийг дуурайж мэдээлждэг. Дуурайх үйл явц хэд хэдэн үе шаттай. Эхлээд шууд хуулан дуурайх, дараа нь сонгон дуурайх, эцэст нь ухамсарлан дуурайх аргаар хүн болох замд ордог. Үг сүггүй шууд хуулбарлан дуурайх үйлдэл нь гол төлөв хоёр насан дээр идэвхжиж танин мэдэх хэрэглүүр нь болдог. Энэ насан дээр нь “учир мэдэхгүй хүүхэд” гэж үл тоон дэргэд нь “балайрцгаах” нь буруу.
Таваас зургаан насандаа ойрын ахмад хүмүүс, ахуй байдлаас дууриал авахаас гадна үе тэнгийнхнээ дуурайх нь идэвхиждэг. Энэ үед ихэвчлэн цэцэрлэгт явдаг учраас янз бүрийн зан авир, зүс царай, хувцас хунар, үг хэллэгтэй хүүхдүүдийн өөр хоорондоо харилцан дуурайх цаг эхэлдэг. Сайн зүйлд тэмүүлэхээс гадна бас муу зуршилтай болсон нэгнээсээ ч халдвар авна. Цэцэрлэгийн нэг сайн тал нь хамтач сэтгэлгээ, зан заншилтай болоход нөлөөтэй. Сургуульд орж нэгэн ангийнхан болох үед энэ талын хүмүүжил нь улам бэхжих ач холбогдолтой. Харин эцэг эхчүүд энэ үед цэцэрлэг, сургуульд найдаад хүүхдээ сайтар ажиглаж байхыгаа мартдаг. Зарим нь хэтэрхий эрхлүүлэн, өрөөсгөл халамжилснаар хүүхдийнхээ хөгжих явцыг удаашруулж, бие даасан байдлыг сулруулдаг.
Хүүхэдтэйгээ ярьдаггүйгээс “үг ярианы хөгжил” муутай, аяга таваг угаах, цэцэг услах гэх мэт ойр зуурын юманд сургаагүйгээс “цагаан гартан”, дуу хөгжимд сонирхуулаагүйгээс “дүлий”, цана тэшүүрээр явж, усанд сэлж үлгэрлээгүйгээс “сул биетэн”, зураг урлаг сонирхуулдаггүйгээс гарын эв дүйгүй болно. Зөвхөн биеийг нь төрүүлснээс өөр “гавъяагүй” эцэг эх олширвол гунигтай, бас дахин гунигтай яа!
Зургаа хүртэл насан дээрээ яваа хүүхэдтэй ярих юм уу, эсвэл түүний яриаг анхааралтай сонсоод үзвээс үгийн баялгаар том хүнийг гүйцэхгүй ч гэсэн сэтгэлгээний хувьд заримдаа том хүнийг гайхан бишрүүлэхээр байдаг. Тэр насны хүүхдийн үгийн сангийн 9% нь тэмдэг нэр, 60% нэр үг, 20% нь үйл үг байдаг. Гэтэл насанд хүрэгчдийн үгийн сангийн 22% нь тэмдэг нэр, 60% нь нэр үг, 11% нь үйл үг байдаг ажээ. Тэмдэг нэр бол юмны өнгө зүс, хэлбэр галбирыг заадаг болохоор нялх хүүхдэд тэр талын ойлголт үгийн санд нь есхөн хувь байдаг аж. Тэгвэл нэр үгийн баялгаар том хүнтэй тэнцээд ирдэг. Үүнийг гэрчилж чадах хүүхдийн яриануудаас заримыг аваад үзье.
– Цонхны тавцан дээрээс буу, унаад бөгтөр болчихно шүү гэж ээж нь хүүгээ загнахад
– Тэгвэл тэмээ хоёр удаа өндөр дээрээс ойччихсон байжээ гэж хүү нь хэлжээ. Хоёр бөхийг нь өндөрөөс унаад бөгтийсөн гэж боджээ.
Хүүхэд ээждээ:
– Ус, сүү, ундаа, кола уугаад байхад цай л гараад байх юм гэж хэлжээ. Тэр нь ийм олон төрлийн өөр өөр өнгөтэй юм уусан ч шар шээс гарч байгааг хэлсэн ажээ.
– Маамуунууд ажилладаг газар ажилд ормоор байна. (цэцэрлэг) Хүүхэд ингэж ярихад томчууд, эцэг эх нь инээлдээд өнгөрдөг. Тэгснээрээ хүүхдийг ичээж, мохоодог. Гэтэл балчир хүүхэд үг нь дутсан ч хийсэн дүгнэлт нь зарим том хүний санаанд ормооргүй нарийн сэтгэснийг гэрчилдэг.