Non-fungible token

 

Нэг доллар нөгөө доллартайгаа солигдоход үнэ цэнийн хувьд өөрчлөгдөхгүй. Үүнийг fungibility гэдэг. Тухайн доллар дээрх сериал дугаар нь өөр ямар нэг үнэ цэнэ агуулж байсан бол солих боломжгүй. Жишээ нь хувилах боломжгүйг нь ашиглаж дэвсгэртийг сериалаар нь “тасалбар” болгон ашиглаж болно. Тэгвэл тасалбар болж чадах нэг доллар тасалбар болж чадахгүй нэг доллараас үнэ цэнээрээ илүү байна. Тиймээс Fungible биш болчихож байна гэсэн үг.

Хэрэв ямар нэгэн зоос гаргахдаа бүгд өөр өөр сериалтай, мөн бутардаггүй, зөвхөн бүхлээрээ байдаг гэвэл тэр зоосыг “Non-Fungible-Token” буюу NFT гэж нэрлэдэг. Зоосны сериал дугаарт дижитал арт, зураг, дуу, видео гэх мэт контентуудыг зүүж өгснөөр эзэмшлийг нь тодорхойлж, хувилагдах боломжгүй болгоно. Цаашлаад үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг гээд эд хөрөнгүүдийг NFT болгоод санхүүгийн хэрэгсэл болгон ашиглаж болно. NFT зоос нь блокчэйн дээр ажиллах тул шууд дэлхийн зах зээл дээр ашиглагдах боломжтой.