Эрүүл байя... гэвэл

 

Хэрэглээнээс хасах хүнс:

  • Цагаан гурилан бүтээгдэхүүн, цагаан гурил
  • Цагаан будаа
  • Чихэр, шоколад
  • Янз бүрийн печень, бялуу
  • Цагаан элсэн чихэр, ёотон
  • Баахуу цай, ногоон цай, кофе
  • Банан жимс
  • Мөхөөлдөс, сырок
  • Цагаан архи, виски, конъяк
  • Цуу, кетчуп, горчиц, элдэв амтлагчууд
  • Дотор өөх, ургамлын тос
  • Даршилсан бүх ногоо
  • Лаазалсан бүх махан бүтээгдэхүүн
  • Хиам, сосиск
  • Төмс
  • 40-өөс дээш насныхан сүү, сүүн бүтээгдэхүүн
  • Хийжүүлсэн унда
  • Самар, чипснүүд


Багаар хэрэглэх хүнс:

  • Өндөг, помидор, огурцы
  • Бүх төрлийн өөх багатай мах
  • Шар айраг, улаан вино /хэтрүүлэхгүй байх/
  • Сармис, сонгино
  • Оливын тос, шар тос


Түлхүү хэрэглэх хүнс

  • Аарц, ааруул
  • Бүрсэн тараг, пробиотектой тараг
  • Цэвэр шүүс /лууван, оранж, нимбэг, алим ... /
  • Алим, тарвас, лийр гэх мэт усархаг жимс
  • Бүхэл үрийн гурил, гурилан бүтээгдэхүүн
  • Хөц будаа, гурвалжин будаа, шар будаа
  • Бүх төрлийн байцаа /жигнэж, эсвэл чанаж/
  • Чинжүү, цагаан гаа
  • Буцалсан ус
  • Эрдэстэй, хийжүүлэлт багатай ус

 

Хоол хийхдээ сайн чанартай, зузаан ёроолтой хайруулын таваг ашиглах, зөөлөн галаар болгох, тос хэрэглэхгүй болгохыг хичээх. Сайн тавагтай бол тос хэрэглэхгүй өндөг шарах бүрэн боломжтой.

Биеийн бохироосоо салъя гэвэл хоол хүнсээ цэгцэл!
Сэтгэлийн бохироосоо салъя гэвэл өөрийгөө шинж!
Ахуйн бохироосоо салъя гэвэл нэмж авах бус хөнгөл!

Хоол хүнс идэж л байгаа бол бохирдол үүсэж байгаа. Хүмүүсийн хамгийн дуртай бууз, банш, цуйван гэх мэт хоол нь цатгалан болох мэдрэмж л өгөхөөс “шим тэжээл” өгөхгүй.

Өглөө босоод бүлээн цэвэр ус уу, 30 минутын дараа дуртай шүүсээ амтархан шимж уу.  Өдөр юу идэхийг хүсэж байгаагаа мэдэр, боов боорцог идмээр санагдвал дрож исгэгчгүйг ид. Сүүтэй цай, ногоон цайнаас татгалзаж өөрийн уух дуртай цайгаа ууж, 2-3 зүсэм талх идээрэй. Ногоо идмээр байвал булууны яс чанасан маш шингэн тосгүй шөлөнд шинэ монгол ногоо хийгээд идээрэй.  Өдрийн хоолноос 30 минутын дараа бүлээн ус, цай ууна. 16 цагийн үед хөнгөн талх иднэ. 18 цагийн үед өдрийнх шиг хоол, эсвэл нэвс идэж болно. 18 цагаас хойш таны гал тогоо хаагдах ёстой.

Мацаг барьсан үед нийт 10 өдөрт дээрх шиг хоолловол мацагийн гайхамшгийг мэдэрч гоо үзэсгэлэнгийн туйл болно. Яг л жаахан хүүхэд шиг болж эд эс бүхэн чинь төлжиж сэргэнэ. Арьс, үс бүрэн шинэчлэгддэг.

Мөн содтай ваннд орж амжихгүй бол хувинд 40 хэмийн халуун ус хийгээд сод хийж, хөлийнхөө эрээн булчинг далд ортол усанд хөлөө дүрэхэд хор гадагшилдаг.  Өглөө сэрээд өлөн дээрээ хар чавганы шүүсээ бүлээн уувал бохирдол маш сайн гадагшилдаг.