Шилдэг менежерүүд ажлын байр, компани болон багийн эрч хүчний талаар янз бүрийн суурь ойлголттой байдаг. Хэдэн жилийн өмнө дэлхийн хамгийн амжилттай ажиллаж байгаа боссуудын заримтай нь уулзаж тэдний менежментийн нууцыг олж нээхээр ярилцлага хийсэн гэнэ. Ярилцлага хийгээд тэдний баримталдаг “хамгийн шилдгийн шилдэг” үндсэн 8 зарчмуудыг энд дурьджээ.
Бизнес бол экосистем болохоос тулааны талбар биш. Дундаж боссууд бизнесийг компаниуд, хэлтсүүд болон группуудын хоорондох зөрчилдөөн гэж боддог. Тэд өрсөлдөгч компаниудыг “дайсан”, хэрэглэгчдийг “эзэлж авах ёстой газар нутаг” гэж бодон тэдний эсрэг армийг бий болгодог. Чадварлаг боссууд бизнесийг оршин тогтнож, тэмцэхийн төлөө олон төрлийн үйл ажиллагаа явуулж байх ёстой гэж хардаг. Тэд шинэ зах зээлд амархан дасан зохицдог, бусад компаниуд, хэрэглэгчид болон өрсөлдөгч компаниудтай хурдан түншилж чадах багуудыг бий болгодог.
Компани гэдэг хамтын ажиллагаа болохоос машин биш. Дундаж боссууд компанийхаа ажилчдыг машины араа шүд мэт л боддог. Тэд хатуу бүтэц, хатуу дэг журмыг бий болгож, тэднийг үргэлж хянаж, удирддаг. Чадварлаг боссууд өөрсдийн компаниа хүн тус бүрийн итгэл найдвар, мөрөөдөл илүү том зорилготой холбогддог цуглуулга гэдгийг харж чаддаг. Тэд ажилчдаа шат ахиж амжилтанд хүрэхэд нь зориулж урамшуулдаг учраас компани болон хамтын ажиллагаа нь өргөжиж байдаг.
Менежмент гэдэг бол үйлчилгээ болохоос хяналт биш. Дундаж боссууд хэлсэн болгоноо ажилчдаараа яг таг хийлгэхийг хүсдэг. Тэд бусдыг бараг сонсдоггүй, хувь хүмүүсийн санаачлагыг няц дарж, босс юу гэж хэлнэ тэр заавраар л хийх ёстой гэсэн сэтгэлгээг бий болгодог. Чадварлаг боссууд ерөнхий чиглэлийг бий болгож, тухайн ажлыг хийх шаардлагатай байгаа нөөц болон ажилчдыг олж томилох үүргийг хүлээдэг. Тэд шийдвэр гаргах үйл явц болон багууд өөрсдийн гэсэн дүрэм журмыг бий болгохыг хүлээн зөвшөөрдөг. Зөвхөн шаардлагатай тохиолдолд л тэдгээрт нь оролцдог.
Миний ажилчид бидэнтэй адил хүн болохоос хүүхэд биш. Дундаж боссууд ажилчдаа доод тушаалтан, итгэж болохуйц түвшинд хүрээгүй гэж боддог. Харин ажилчид нь энэ хандлагаас болж маш их эрч хүч зарцуулж, завгүй ажилладаг. Чадварлаг боссууд ажилчин бүрийг “энэ байгууллагын хамгийн чухал хүн” мэтээр ойлгуулдаг. Хаа сайгүй доод түвшнээс удирдах зөвлөл хүртэл хүн бүр ажлаа сайн хийж байхыг хүсдэг. Үүний үр дүнд бүх түвшинд ажиллаж байгаа ажилчид өөрөө өөрийнхөө хийх ажлыг гартаа авч, өөрсдийнхөө хувь заяаг бүтээдэг.
Сэдэлжүүлэлт, урамшуулал гэдэг бол алсын хараанаас үүсдэг болохоос айдсаас үүсдэггүй. Дундаж боссууд ажлаас халах, элэг барих /дээрэнгүй байх/, эрх мэдлээрээ түрий барих гэх мэт айдсаар ажилчдыг сэдэлжүүлдэг. Үүний үр дүнд ажилчид болон менежерүүд “амьгүй” болж эрсдэлтэй шийдвэр гаргах боломжгүй болдог. Чадварлаг боссууд хүмүүсийг илүү сайхан ирээдүйг харахад нь урамшуулж, тэр сайхан ирээдүйн нэгээхэн хэсэг нь тэд хэрхэн байж болох вэ? гэдгийг ойлгуулдаг. Үүний үр дүнд ажилчид нь байгууллагын зорилгод итгэж ухамсарладаг, хийж байгаа ажилдаа үнэн сэтгэлээсээ дуртай, үр ашгийг нь хүртэнэ гэдгээ мэддэг учраас хөдөлмөрлөж ажилладаг.
Өөрчлөлт гэдэг өсөлт болохоос өвчин биш. Дундаж боссууд өөрчлөлтийг яршиг төвөгтэй, аймшигтай, байгууллага аргаа барсан үедээ л хийх ёстой зүйл гэж боддог. Тэд өөрчлөлтийг хэцүүдсэн үед л хийдэг. Гэтэл тэр нь аль хэдийнэ оройтсон байдаг тал бий.
Чадварлаг боссууд өөрчлөлтийг амьдралд зайлшгүй байх ёстой зүйл гэж боддог. Тэд зөвхөн өөрийнхөө үнэт зүйлийг өөрчилдөггүй бөгөөд ажилчид болон байгууллага бүхэлдээ шинэ санаа, бизнес хийх шинэ арга замыг ойлгосон үед л амжилт олно гэдгийг мэддэг.
Технологи эрх мэдлийг бий болгодог болохоос автоматжуулалтыг бий болгодоггүй. Дундаж боссууд технологи бол удирдлагын хяналтыг бэхжүүлж, урьдчилан тооцох боломжийг нэмэгдүүлдэг гэсэн хуучны IT-д төвлөрсөн үзлийг дагадаг. Тэд хүмүүсийг ажиллах боломжгүй болгох төвлөрсөн компьютерийн систем суурилуулдаг. Чадварлаг боссууд технологи бол хүмүүсийг бүтээлч байх, илүү сайн харилцаа холбоог чөлөөтэй бий болгодог арга зам гэж боддог. Тэд ухаалаг утас, таблет гэх мэт хүмүүсийн ашиглахыг хүсдэг хэрэгслүүдээр оффисийн системээ өөрчилж дасан зохицуулж чаддаг.
Ажил гэдэг хөгжилтэй байх ёстой болохоос хүнд хэцүү хөдөлмөрийн нуур далай шиг биш. Дундаж боссууд ажлыг хамгийн сайнаар хийх ёстой, заавал хийх ёстой мэтээр төсөөлдөг. Тэд ажилчдаа заавал ч үгүй ямар нэг хийх ажилтай байх ёстой гэж боддог. Тиймээс тэд дотоод ухамсартаа өөрсдийгөө дарангуйлагч, ажилчдаа золиос мэт л тодорхойлдог гэж хэлж болно Үүний үр дүнд ажилчид нь ч бас тийм л хандлагаар ажилладаг. Чадварлаг боссууд ажил гэдэг тааламжтай байх ёстой гэж боддог учраас менежерийн хувьд хамгийн чухал ажил бол ажилчдыг аль болох хийж чаддаг, тэднийг чин сэтгэлээсээ аз жаргалтай болгодог ажил албан тушаалд нь томилж, байршуулах ёстой гэдэгт итгэдэг.