Хөрөнгө оруулалт авна гэдэг нь компанийхаа тодорхой хэсгийг хэн нэгэн хөрөнгө оруулагчид өгнө гэсэн үг. Хэдий чинээ их хөрөнгө оруулалт авна, төдий чинээ их хувьцаа өгөх нөхцөлтэй. Үүнийг equity буюу хувьцаагаар хөрөнгө оруулах гэж нэрлэдэг. Компанийн гаргасан хувьцаг авсан хэн бүхэн хувьцаандаа хувь тэнцүүлэн таны компанийн оюуны өмч, ноу хау, одоогийн болон ирээдүйн ашгийг хамтран эзэмшинэ гэсэн үг.
Хувьцааны хуваарилалтыг “бялуу хуваах” гэж нэрлэдэг. Бизнес эхлэх үед таны бялуу маш жижиг нэг үмх төдий байх ба та бялууны цорын ганц эзэн. Нэмэлт хөрөнгө оруулалт авбал таны бялууны хэмжээ дагаад томорно. Google олон нийтийн компани болох үед үүсгэн байгуулагч Larry, Sergey нар тус бүр бялууны 15%-ийг эзэмшиж байв. Бага боловч энэ нь асар том бялууны жижигхэн зүсэм юм.
Хөрөнгө оруулалтын үе шат:
Хөрөнгө шаардлагатай үе: Ихэнх тохиолдолд гэр бүл, найз нөхдөөсөө хөрөнгө босгодог. Ойр дотны хүрээнд хөрөнгө оруулагч байхгүй бол бизнесийн үе шатанд эрсдэл үүсдэг гэдгийг ойлгох мэргэжлийн, туршлагатай хөрөнгө оруулагчаас хөрөнгө оруулалт асуух хэрэгтэй.
Компанийг бүртгүүлэх: Компанийхаа 5%-ийг хэн нэгэнд өгөхийн тулд компани албан ёсны бүртгэлтэй болох ёстой. Компаниа бүртгүүлэхдээ 5%-ийг анхны хөрөнгө оруулагчид, 20%-ийг ирээдүйн хөрөнгө оруулагч нар болон ажиллагсдад хуваарилахаар зохицуулна. Хувийг тодорхой болгох нь хамтран үүсгэн байгуулагчдын эзэмших хувь халдашгүй байхад чухал үүрэгтэй.
Анхны хөрөнгө оруулалтын үе: Анхны хөрөнгөөр ажилласны дараа дахин хөрөнгө оруулалт хайх хэрэгтэй болно. Хөрөнгөгүй бол компани зогсохоос өөр аргагүй.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ хэрхэн явагддаг вэ
Нэмэлт хөрөнгө оруулалтын дараа бүх хувьцаа эзэмшигчдийн хувь 1/6-ээр хорогдсон байгаа. Dilution буюу хувьцааны хорогдол ямар нөлөөтэй болохыг тайлбарлая. Хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээр таны эрх мэдлийн хэмжээ багасах сөрөг үр дагавартай. Тэгвэл ямар алхам хийх вэ. Зөвхөн нэн шаардлагатай үед хамгийн ихээр итгэж, хүндэлж явдаг хүмүүсээс мөнгө босгохыг илүүд үзэх хэрэгтэй.
Нэмэлт хөрөнгө оруулалтыг дунд шатны хөрөнгө оруулалт буюу Series A, цаашлаад дараагийн шатны хөрөнгө оруулалтыг Series B, C гэх мэтээр нэрлэдэг. Энэ үед дараах нөхцөлүүд үүсч болно.
IPO хийх: Гэхдээ сая сая иргэдээс хөрөнгө босгох үйл явц юм. Хөрөнгийн бирж дээр компанийн хувьцааг байршуулж худалдан авахыг хүссэн хүмүүст арилжих нь хөрөнгө оруулагч хайж, гуйж явахаас илүү хялбар зам гэж хэлж болно. Гараанаас эхлэх үед зовлонг нь хамт үүрэлцэж, хүч хөдөлмөр, цаг хугацаа, бүхий л зүйлээ золиосонд гаргасан үндсэн багийн хамт олны хөлс хөдөлмөрөө үнэлүүлэх нэгэн боломж нь IPO байх бөгөөд маш том болсон бялууны маш жижигхэн ч гэсэн өндөр үнэтэй зүсмээ арилжих нөхцөл үүсдэг.
Бизнесээ оновчтой үнэлэх: Бизнесийн үнэлгээ гэдэг нь таны компаний үнэлгээ гэсэн үг. Ирээдүйд орших эсвэл эс орших бизнесийг үнэлэх нь маш их төсөөлөл шаарддаг бөгөөд сайтар бодож боловсруулахад тулгуурлана. Хөрөнгө оруулагчдаас авсан мөнгөн дүнгийнхээ оронд компанийхаа хувийг санал болгож байгаа тул үнэлгээгээ тооцоолох хэрэгтэй. Компанийн эхэн үеийн үнэгээ гэдэг бол ирээдүйд компанийн өсөх чадавхийг тооцоолон гаргасан үнэлгээ юм.
Үнэлгээ заавал өндөр үнэлгээтэй байх ёстой биш. Гарааны үед үнэлгээг өндөр тавьбал дараагийн шатны хөрөнгө оруулалтын үед өмнөхөөс илүү үнэлгээтэй болсон байх буюу асар хурдан өсөлттэй байхыг шаарддаг. Тогтмол өсөлттэй байх хоёр стратеги бий.
Эхэн үеийн үнэлгээ: Эхний 18 сард хэрэгтэй буй хөрөнгийг эхлээд тооцоолохоос эхэлнэ. Мөн энэ нь дараагийн хөрөнгө оруулалтын үе хүртэлх шаардлагатай байгаа хамгийн бага дүн юм. Энэ гарааны хөрөнгө үгүй бол бизнесийн өсөлт ч үгүй гэдгийг хөрөнгө оруулагчдад ойлгуулах хэрэгтэй.
Бизнесийн өсөлт: Хөрөнгө оруулагчдад бизнесийнхээ эерэг үр дүнг үзүүлэхийг зорилго болгох хэрэгтэй. Ажил хэрэг таны хүссэнээр явахгүй байсан ч танай компани 100000 хэрэглэгчтэй байхад 6-8 сарын дотор нэг сая ам.доллар хүртэл хөрөнгө оруулалт авах хангалттай шалтгаан болно. Хэдий чинээ бизнесээ тэлнэ, төдийчинээ үр ашиг хүртэнэ.
Нэр төр: Үүсгэн байгуулагчийн өмнөх бизнес, санаачилга, бүтээгдэхүүн үйлчилгээ нь амжилттай хэрэгжиж байсан бол заавал бизнесийн тэлэлтгүйгээр хөрөнгө оруулалт авах магадлал маш өндөр, мөн компанийн үнэлгээ өндөр байх боломжтой.
Орлого: Орлого бол компанийн үнийг тогтоох үйл явцыг хялбарчилж өгдөг хүчин зүйл. Худалдан авагч төвтэй бизнесүүдийн хувьд орлого бага бол компанийн үнэлгээ ч дагаад багасдаг. Компани хурдацтай өсөхийн зэрэгцээ мөнгө олдог байх ёстой. Өсөлт удаан бол зөвхөн мөнгө л олдог уламжлалт бизнесийн нэгэн адил болно.
Хөрөнгө оруулагчидтай хийх уулзалтыг маш ойлгомжтой, бас ажил хэрэгч хүсэлт тавьснаар дуусгаж байгаарай.