Pitch Deck бэлтгэх

 

Компаний танилцуулга бэлдэх загвар, зөвлөгөө гэсэн үг юм. Хөрөнгө оруулагчид Pitch Deck гэх танилцуулгыг үзэж, дараа нь үүсгэн байгуулагчийн ярьж буй “мөрөөдөл”-д итгэх эсэхээ эцэслэн шийддэг.

Pitch Deck нь тухайн компаний мэргэжлийн түвшинг илэрхийлэх нүүр царай юм. Хөрөнгө оруулагчдын эхний уулзалт Pitch Deck-ээр эхэлдэг. Үг үсгийн алдаатай, уйтгартай, уншихад төвөгтэй Pitch Deck-тэй бол та хөрөнгө оруулагчдыг алдана гэсэн үг.

Pitch Deck боловсруулах ажилд ач холбогдол өгч, хамгийн багадаа 1-2 долоо хоногийг зарцуулаарай. Pitch Deck нь таны компаний Facebook, LinkedIn, Instagram account-ийн нэгэн адил байнга шинэчлэгдэх шаардлагатай. 2 жилийн өмнө оруулсан нэг зурагтай Instagram account-ийг хэдэн хүн follow хийх вэ. Хэн ч дагахгүй. Үүний нэгэн адил Pitch Deck хуучирсан мэдээлэл, тоон үзүүлэлттэй бол хөрөнгө оруулагч нар итгэхгүй. Pitch Deck-д компаний ололт амжилт, өөрчлөлт бүрийг оруулж, цаг тухайд нь шинэчилж явах хэрэгтэй.

PP file болгон бэлдэх шаардлагатай. Pitch Deck богино бөгөөд энгийн, мэдээлэл чанартай, товч байх ёстой. Танилцахад 3-5 минут зарцуулах хэмжээний байхад анхаарах. Шууд хараад ойлгохооргүй мэдээллийг график, диаграм ашиглан тайлбарлаарай. Нуршсан, уйтгартай байж болохгүй. Мэргэжлийн, техникийн үг хэллэг ашиглахаас аль болох зайлсхийх, энгийн ойлгомжтой үгсээр санаагаа тайлбарлахыг хичээх. Ойлгохгүй байгаа зүйлийг Google-ээс хайхад хүргэнэ.  

Pitch Deck-д оруулах шаардлагатай мэдээлэл:

  • Компаний лого, нэг өгүүлбэрээр илэрхийлсэн товч танилцуулга
  • Асуудал (Problem)
  • Шийдэл (Solution)
  • Бизнесийн өсөлт (Traction)
  • Зах зээлийн трэнд, чиг хандлага (Market trends)
  • Бизнесийн загвар (Business model)
  • Зах зээлийн боломжууд (Market Opportunity)
  • Өрсөлдөөн ба бусдаас ялгарах онцлог (Competition and Key Differentiators)
  • Багийн танилцуулга (Team)
  • Санхүү тооцоолол (Financials)
  • Бидэнд юу хэрэгтэй вэ (what we need)
  • (Demo)

Өрсөлдөгч байхгүй гэж бичиж болохгүй. Ямар өрсөлдөөн байж болох, тэднээс ялгарах ба давж гарах онцлогуудыг сайтар тунгаасан байх шаардлагатай.