ГАНЦХАН хувь нь л ЦЭВЭР УС

Дэлхийн гадаргын 70-75% нь усан бүрхүүл боловч түүний зөвхөн ГАНЦХАН хувь нь л цэвэр ус юм. Насанд хүрсэн хүний биеийн 70%-ийг, харин нярай хүүхдийн биеийн 86%-ийг ус эзэлдэг. Өндөр насалж хөгшрөх тусам усны эзлэх хувь буурч 50%-д хүрдэг байна. Дэлхийн эрдэмтэд усанд нарийн судалгаанууд хийж туршилтуудаар баталжээ. Загасны биеийн 75%, төмсний 76%, алимны 86%, улаан лоолийн 90%, өргөст хэмхний 95%, тарвасны 96% ус болохыг тогтоосон.

 

- Дэлхий дээрх бүх өвчлөлийн 85% нь усаар дамждаг.

- Хүний бие усныхаа 2%-ийг алдахад маш ихээр цангадаг. Цаашлаад 10%-ийн шингэнээ алдахад хий юм харж, 12%-д хүрвэл эмчийн тусламжгүй бол сэхээх боломжгүй болдог. 20%-ийн шингэнээ алдвал шууд үхэлд хүрдэг байна.    

- Зөвхөн усны дэглэм барьж таргалалттай тэмцэж болно. Эхлээд ундаа, шүүс уухаа зогсоож, дараа нь цай, кофег больж цэвэр усаар дагнавал илчлэг ихтэй хоол идэх дуршил эрс багасдаг.

- Судалгаагаар өдөрт 6 аяга ус уудаг хүн зүрхний шигдээсээр өвчлөх магадлал маш бага болохыг тогтоожээ.

- Хүн амьдралынхаа туршид 35 тонн ус уудаг.

- Тэнгис, далайн 1 куб.см усанд 1.5 грамм уураг болон бусад бодис агуулагддаг.

- Дэлхийн хамгийн цэнгэг устай орон бол Финлянд.

- Халуун ус илүү хурдан хөлддөг.  

- Мөсний хөлдөлт – 135 хэмд хүрэхэд яг шил шиг талст бүтэцгүй цул болдог.

- Мөсөн голын ус хамгийн цэнгэг байдаг.

УСГҮЙГЭЭР бүтээгдэх зүйл нэгээхэн ч үгүй.

- Нэг кг талханд 3.2л ус

- Нэг кг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 2.8л ус

- Нэг литр шар айраг хийхэд 8.5л ус

- Нэг кг хиам, утсан мах, махан бүтээгдэхүүнд 38.5л ус

- Нэг кг гурил үйлдвэрлэхэд 4.7л ус

- Нэг ширхэг тоосго хийхэд 1.81 л ус

- Нэг мВт цаг цахилгаан гаргахад 0.41 тонн ус

- Нэг куб метр алтны элс угаахад 4.1 тонн ус

- Нэг тонн төмрийн бэлдмэл бэлтгэхэд 4.7 тонн ус зарцуулдаг.

УБ хотын гэр хорооллын бүсэд нэг литр усыг 1 төгрөгөөр худалдан авдаг, харин тэр усыг зөөвөрлөхөд 1 литр усны өртөг 7 төгрөг байдаг ажээ.

НҮБ-аас 1992 онд жил бүрийн 3-р сарын 22-ныг ДЭЛХИЙН УСНЫ ӨДӨР болгон тунхагласан. Эдүгээ усны хомсдолоос үүдэн өдөрт 11 мянган хүүхэд, 3000 том хүн нас барж байна. НҮБ-аас 2050 он гэхэд 48 орны 2 тэрбум хүн ундны усны гачигдалд орно гэж үзсэн. Нэг шалтгаан нь дэлхийн гааргын усны зөвхөн 1% нь ундны ус бөгөөд маш бага нөөцтэй гэсэн үг.  Нөгөө шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлт, дулаарал, цөлжилт,  дэлхийн хотуудын 95% нь хэрэглэсэн усаа гол, цэвэр усны эх үүсвэр рүү хаядагтай холбоотой юм.

УБ хотод усны шугамын хоолойнууд зэвэрч нарийсаад удаан тэссэн ч зэвтэй, шар ус гарах нь улам нэмэгдэж байна. Орон сууцны нэг айл өдөрт 276 литр усыг замбараагүй хэрэглэдэг нь хөгжсөн орны том хотуудаас 2-3 дахин илүү юм. Мөн Монголын хамгийн том аюул бол нутаг дэвсгэрийн 78% нь цөлжсөн явдал бөгөөд энэ нь олон удаагийн дотоодын болон олон улсын судалгаануудаар тогтоогдсон.