Монголчууд Байгаль нуурыг “Дотоодын тэнгис” хэмээдэг байсан нь Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн байдаг. Хори овог гаралтай Алунгуа эх, түүний өвөг Баргудай мэргэнийг Баругхан уулнаа мөнхөлсөн гэдэг. Монголын бүх хаадын “Алтан ургийн бичиг”, Монголын нууц товчоонд бичсэнээр “Чингис хааны өвөг эцэг тэнгис далай гаталж ирсэн...” гэж өгүүлсэн байдаг ба энэхүү тэнгис далай гэдэг нь Байгаль нуур юм хэмээн олонх эрдэмтэд тэмдэглэдэг.
“Сибирийн цэнхэр нүд” хэмээн өргөмжлөгдсөн тус нуур нь ОХУ-ын Эрхүү муж ба Буриад улсын нутаг дэвсгэрийн дунд сунаж тогтсон. Бидний өвөг дээдэс аргагүйн эрхэнд 1687 онд Байгаль нуурыг оросуудад алдсан юм.
- Эх дэлхийн хамгийн цэнгэг болоод 1637 м хүрэх хамгийн гүн нуур.
- Өргөн нь 79 км, урт нь 636 км.
- Талбайн хэмжээгээр Бельги улсын газар нутагтай тэнцэнэ.
- Эргийн нийт урт нь 2000 км
- Цэнгэг усныхаа багтаамжаар дэлхийд нэгдүгээрт бичигддэг.
- Дэлхийн хүн амыг 40 жилийн турш ундаалах нөөцтэй.
- 336 гол мөрөн цутгадагийн хамгийн том нь Сэлэнгэ мөрөн.
- Ганцхан Ангар мөрөн эх авч гадагш урсдаг.
- 1996 онд ЮНЕСКО-гийн “Дэлхийн өв”-д бүртгэгдсэн.
- Нийт 22 аралтай, хамгийн том арал нь 72 км урт Ольхон арал.
- Байгаль нууранд 1200 зүйлийн амьтан бүртгэгдсэн.
- 1600 гаруй зүйлийн ургамал бүртгэгдсэн.
Зөвхөн Байгаль нуурт л байдаг амьтад бий. Тухайлбал, Байгалийн нерпа хэмээх нэг зүйл далайн хав, Голомянка хэмээх гадуураа хайрсгүй, дотор эрхтнүүд нь нэвт гэрэлтэж харагддаг загас, аманд оронгуут хайлдаг Байгалийн омуль загас гэх мэт.