Хүний амьдралын нэгэн хэрэгцээ бол яахын аргагүй аялал байдаг. Гэр бүл, найз нөхдөөрөө аялахаар төлөвлөсөн хэрнээ яг хаашаа яаж явах тухай мэдээллээ хайж буй дотоодын аялагч, амрагч нартаа зориулан асуудлыг нь шийдвэрлэхэд туслах үүднээс энэхүү номыг бүтээв. Очих газраа хэрхэн хүрэх, км зай, зорих газар болон замд үзэж болох үзмэрүүдийн тайлбар, солбицол, гурван үгт хаягжилт, маршрутаар дамжин өнгөрч буй сум суурин газрын зочид буудал, жуулчны баазуудын утасны дугаар, үүрэн холбооны сүлжээ, дугуй засвар, шатахуун түгээгүүр, АТМ зэрэг бусад хэрэгтэй мэдээллүүд багтсан болно. Цаашлаад аялагч танд тус болохуйц сэдэвчилсэн 20 бүлэг зөвлөмж, хамтдаа хариуцлагатай аялах уриалгууд гэх мэт агуулгыг нэг дор цогцлоосон эл хос ном худалдаанд гараад байна.