Малын тоо толгой 36 сая толгой болж өслөө

Үндэсний статистикийн хороо 2011 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүнгээ өчигдөр гаргажээ. Энэ жил монголчууд 36 005 800 мал тоолуулсан нь өмнөх оныхоос 10 хувиар өссөн үзүүлэлт гарсныг мэрэгжилтнүүд онцолж байна. Тодруулбал урьчилсан дүнгээр адууны тоо толгой өмнөх оноос 172.7, үхэр 139,1 тэмээ 10 мянга, хонь 1 сая 28 мянга 700, ямаа 1 сая 925 мянга 800-аар өсчээ.

Малын тоо Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт буурсан бол Хөвсгөл, Архангай, Төв, Өвөрхангай, Хэнтий аймгууд малийн тоогоороо тэргүүлсэн байна. Үндэсний статистикийн хэлтсийн дарга Р. Баасанжавын хэлж буйгаар, мэргэжилтнүүд ирэх оны гуравдугаар сард мал, тэжээвэр амьтдын тооллогын нэгдсэн дүнг танилцуулж, тавдугаар сард хөдөө аж ахуйн нэгдсэн тооллого зохион байгуулах юм байна.