Засмал замаа 5572 км болгоно.

Монгол улсын нутаг дэвсгэрийг хэрсэн нийт 49250 км сайжруулсан авто зам бий. Түүний ердөө 3015.6 км нь хучмал бол үлдсэн нь шороон зам ажээ. Манай улс анх 1901 онд Хөшөө модноос Ховд, Улаангомын хоорондох зарим уул давааны замыг зассан нь засмал тавигдахын эхлэл байжээ. Үүнээс хойш 1970 онд 280 км засмал тавьж, 1980 онд 534 км, 1990 онд 880 км, 2000 онд 1054 км, 2010 онд 2300 км, 2011 онд 3015.6 км болгож уртасгажээ.