Одоогийн аргын буюу нарны тооллыг Юлий Цызарь МТӨ 46 онд үндэслэсэн гэдэг. Энэ тооллыг XYI зуун хүртэл хэвээр мөрдсөн юм. 1582 онд Ромын пап Григорий XIII Юлийн тооллыг шинэчилж, Григорийн тооллыг эхлүүлжээ. Энэ нь 1582 оны 10 дугаар сарын 15-ны Баасан гаригаас эхэлжээ. Зарчмын хувьд Юлийн тоололтой ижил боловч 400 жилд гурван удаа өндөр жилийг байхгүй болгох замаар нэг жилийн дундаж өдрийн тоог 365.2425 болгож засварласнаар 3300 жилд нэг өдрийн зөрүү гарахаар болж нарийвчлал нь сайжирсан байна. Итали, Испани, Португали улсууд 1582 оны 12 дугаар сарын 15-нд, Франц 1582 оны 12 дугаар сарын 20-нд, Бельги Голланд 1583 оны 1 дүгээр сарын 1-нд, Англи, АНУ 1752 оны 9 дүгээр сарын 14-нд, Япон 1873 оны 1 дүгээр сарын 1-нд, Грекүүд 1923 оны 3 дугаар сарын 1-нд, Оросууд 1918 оны 2 дугаар сарын 14-нөөс Григорийн тооллыг тус тус мөрдөж эхэлсэн байна.