Монгол улс 2011 онд 25 сая тонн нүүрс олборлон 18 сая тонныг экспортолжээ. 2 жилийн өмнөхтэй харьцуулбал 2.5 дахин өссөн үзүүлэлт ажээ. Одоогийн байдлаар уул уурхайн салбарт 210 аж ахуйн нэгжид 48 мянга гаруй хүн ажиллаж байгаа нь аж үйлдвэрийн салбарт ажиллагсдын 30%-тай тэнцэж байна. Нүүрсний уурхайд ашиглаж буй тоног төхөөрөмжийн 80% орчим хувийг Япон, БНСУ, АНУ, БНХАУ-ын техник, технологи эзэлж байна.