Төмрийн хүдэр Дорноговь аймагт

Дорноговь аймагт төмрийн хүдэр эзэмшиж буй Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй  “Fe Ore” компани бирж дээр IPO гаргаж, тус бүр нь 25 центийн өртөгтэй 140 сая ширхэг хувьцаа арилжсан тухай Marketwatch мэдээлжээ. Тус компаний удирдлагуудын мэдээлж байгаагаар Дорноговь дахь уг ордын нөөцийг JORC ангиллаар тооцоход 108 сая тонн болсон бөгөөд дор хаяж 20 жил ашиглах гэнэ. Уг орд хятадын хилээс 440 километрийн зайд байрладаг нь өмнөд хөршийн гангийн үйлдвэрүүдэд түүхий эд нийлүүлэх боломжтой гэж үзжээ. Тус компанийхан 2013 он гэхэд төмрийн хүдэр экспортолж эхэлнэ хэмээн мэдэгдээд буй.