Ногоон цай компъюторийн хорт цацрагаас хамгаалдаг.

Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компъюторээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ.  Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг шахан зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байгааг олж тогтоосон байна. Эрдэмтэдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уух хэрэгтэй гэнэ. Үл исэлдүүлэх чанар нь С аминдэмээс 100 дахин, Е аминдэмээс 25 дахин хүчтэй байдаг тул цацраг туяанаас найдвартай хамгаалдаг ажээ. Мөн найрлаганд нь байх “танин” хэмээх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодиос шахан гаргадаг байна. Гэвч их хэмжээний болон удаан хугацаанд хуримтлагдсан цацрагийг ногоон цай эмчилж дийлэхгүй. Тиймээс өдөржин компъюторын ард суудаг бол өдөрт 400 миллитрийг тогтмол уух шаардлагатай ажээ. Цацрагийн хорноос бие махбодийг цэвэрлэхээс гадна ногоон цай цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн нь даралтыг ихэсгэдэг байна. Мөн ногоон цай нь хорт хавдрын эсрэг өндөр үйлчилгээтэй, цусан дахь саахарын түвшинг зохицуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст тустай зэрэг нь судалгаагаар тогтоогдсон юм. Р аминдэм ихээр агуулдаг тул нарийн судсан дахь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс улайж өвдсөн нүдийг ногоон цайгаар угаахад үрэвслийг богино хугацаанд дардаг байна. Ногоон цай арьсны арьсны нүх тэлж хөлс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг тул арьсыг гүнээс нь цэвэрлэж өгдөг. Мөн мэдрэмтгий арьсыг тайвшруулж үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг байна. Харин ногоон цайг хэт өтгөн хандалж уувал зүрхний хэм алдагдаж болзошгүйг анхаарах хэрэгтэй.