Тэнгэрт үзэгдсэн “давалгаа” олныг гайхшруулав

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн сонин үзэгдэл хүн төрөлхтнийг гайхашруулах болсон. Үүний нэг нь Америкийн Алабама мужид тохиолджээ. Тус мужийн хамгийн том хот болох Биомингамын тэнгэрт өглөө эрт далайн давалгаа мэт үргэлжилсэн үүл гарсан байжээ. Анх удаа ийм сонин хэлбэртэй үүл харсан хотын иргэд цаг уурын хүрээлэндээ хандаж, “Тэнгэрт цунами болдог юм уу” гэсэн асуулт тавьсан гэнэ.