Агнах амьтдны тоог нэмэхгүй байхаар шийдвэрлэв

Ирэх онд тусгай зориулалтаар 50 угалз, 120 тэх, таван халиун буга, 150 цагаан зээр,  40 саарал чоно, мөн тооны бор гөрөөс, 10 зэрлэг гахай, 300 хүртэл шувуу агнуулахаар болжээ. Төр засгаас тусгай хөтөлбөртэйгээр агнах ховор амьтны тоог цөөлж, төлбөр, хураамжийг нь нэмэгдүүлэх, харин тоо толгойн хувьд харьцангуй элбэг амьтдыг агнах зөвшөөрлийг нэмэх замаар төлбөртэй ангаас төсөвт орох орлогын хэмжээг тогтвортой барих бодлого баримталдаг.

Энэ үр дүнгээ өгч байгаа тул ирэх жил агнах ангийн тоог өмнөх оноос нэмэхгүй байхаар ЗГ-ийн хуралдаанаас шийдвэрлэлээ.