Энэ сарын 20-оос Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдэд эд баялгийг бүтээгч Гонгор, Намсрай бурхдын бумбыг бүтээх хурал эхэлнэ. Бумба бүтээснээр олон амьтны үгүйрэл хоосрол, өвчин арилж, нас буян, цог учрал, хийморь золбоо, сүр жавхлан, шашин төрийн үйл дээш арвижин, тэнгэр, лус, хүмүүн гурвын идээ ундаа, эд татвар, төгс эдлэл бүхэн эрхгүй хурж, хамаг амьтны есөн хүслийн цог дэлгэрч, шид бүтэх учиртай гэнэ. Хуучин хүрээнд байсан уламжлалыг сэргээж байгаа нь энэ бөгөөд хурал хоёр дахь жилдээ зохиогдох гэж байна. Мөн Гонгор бурхны бумбын ёслол Сэлэнгэ аймгийн Амарбаясгалант хийдэд өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш болно. Уг ёслол 15 жилийн турш зохион байгуулагдсаар иржээ. Дашрамд сонирхуулахад уг ёслолд гурван жил дараалан оролцох хэрэгтэй бөгөөд сүсэгтэн олон өөррийн бумбаа авч очих ёстой байдаг гэнэ.