Улаанбаатарыг 2012 оноос эрс өөрчилнө

“Хангарьд” ордонд өчигдөр “Хот байгуулалтын бодлогыг хэрэгжүүлэх шинэ алхамууд” зөвлөлгөөн боллоо. Улаанбаатарын өнгө төрхийг 2012 оноос эрс өөрчилж, хот төлөвлөлтөд эргэлт хийх зорилгоор нийслэлийн ЗДТГ, Барилга хот байгуулалт, төлөвлөлтйин газраас хамтран зохион байгуулав.

Бээжинд хятадын хүн амын нэг, Токиод япончуудын зургаа, Сөүлд БНСУ-ын иргэдийн 26 хувь нь амьдардаг атал Улаанбаатарт Монголчуудын 46 хувь нь төвлөрчээ. 2020 он гэхэд хотын хүн ам 1.5 саяд хүрнэ. Тэр олон хүнийг нийслэлд эмх цэгцтэй, соёлтой амьдруулахын тулд хот төлөвлөлтийг зөв хийх зайлшгүй шаардлагатайг оролцогчид хэлж байлаа.