Таван суманд 20-30 см зузаан цастай байна

Манай улсын нийт нутгийн 90 орчим хувь нь цастай байна. Булган аймгийн Могод, Дорнодын Сэргэлэн, Увсын Түргэн, Сагил, Сүхбаатарын Түмэнцогтод 20-30 см зузаан цасан бүрхүүл тогтжээ. Баян-Өлгийн Булган, Ховдын Үенч, Булган, Говь-Алтай Цогт, Цээл, Эрдэнэ, Гуулин, Дундговийн Цагаандэлгэр, Эрдэнэдалай, Өндөршил, Адаацаг, Дорноговийн Айраг, Иххэт, Өмнөговийн Даланзадгад 5-12см зузаан цастай байгаа бол Архангайн Жаргалант, Чулуут, Хашаат, Тариат, Цэцэрлэг, Өвөрхангайн Бүрд, Дорнодын Чойбалсан, Дундговийн Гурвансайхан, Хулд, Дорноговийн Дэлгэрэх, Өмнөговийн Сайханд цасны нягт 0.25-0.37 г/см3 хүрснээс мал бэлчээрт гаргахад хүндхэн болжээ.