Гайхамшиг, үзэсгэлэн цогцолсон нутаг

Дорноговь аймаг бол хүн төрөлхтний өлгий, хадны сүг зураг, хүрлийн болон төмрийн үеийн зэр зэвсэг, булш, бунхан, гэрэлт хөшөө, хотуудын туурь зэрэг түүх соёлын үнэт дурсгалаар баян нутаг. Түүнчлэн ная гаруй жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс, далай, тэнгисийн амьтан, ургамлын үлдэгдэл, чулуужсан мод 30 сая жилийн өмнөх одос үхэр, тэмээн хяруулын ул мөр зэрэг палеонтологийн чухал олдвор бүхий монгол орны гайхамшигт нутгийн нэг билээ. Түүнчлэн байгалийн үзэсгэлэн цогцолсон газруудын нэг Дорноговь аймагт бүрдсэн гэж үздэг. Дорноговь аймгийн төв болох Сайншанд нь Улаанбаатраас 463 км алслагдсан.  

Энэ аймгийн Иххэт сумын “Бүсийн чулуу” гэх газар Олон байшинт, Хэсэг байшинт гэдэг эртний хотын туурь байдаг аж. Мөн Даланжаргалан суманд Далантүрүүний рашаан байдаг ба далайн түвшнээс дээш 1100 метр  өндөр. Энэ рашааныг ходоод гэдэсний өвчнийг анагаах увдистай гэдэг. Түүнчлэн Монголын хамгийн их боржинтой бүсэд оршдог. Далайн түвшнээс дээш 1731 метр өндөрт оршдог уг уул нь болор шиг зөв зургаан талтай, босоо баганан тогтоцтой галт уулын хүрмэн чулуу аж. Ийм тогтоцтой чулуу дэлхийд ховорт тооцогддог бөгөөд халхын гурван оргилын нэг гэнэ.