Дэлхийн экосистем 90 жилийн дараа орвонгоороо эргэнэ

Манай гаригийн байгаль, цаг уур сүүлийн 20 хүрэхгүй жилийн дотор хэрхэн өнгө зүсээ өөрчилж, хүн төрөлхтөнд ямар зовлон учруулж буйг бид биеэрээ мэдэрч буй. Тэгвэл энэ байдал улам дордох нь тодорхой боллоо. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр 2100 он гэхэд гариг ертөнцийн тал хувийг эзлэх газар шороо, хөрсний бүтэц бүхэлдээ хувирснаар байгалийн тогтолцооны 40 хувь нь өөрчлөгдөхийг НАСА агентлаг тогтоожээ. Хүн төрөлхтний хөгжлийн үр дүнд үлэмж ихээр нэмэгдсэн хүлэмжийн хийн уршгаар дэлхийн уур амьсгал эрс хувирч, байгаль дэлхий ирэх гурван зуунд бүрэн “урвалд” орох гэнэ. Тухайлбал ургамал, амьтны зарим төрөл зүйл амьд үлдэхийн тулд нэг, нэгэнтэйгээ нэгдэж, бүр өөр төрлүүд үүсэн бий болно. Дэлхийн газар нутгийн дийлэнхи хэсэг нь мөс, элсээр хучигдах тул ургамлын 30 хувь нь бүхлээрээ өөрчлөгднө. Үүний улмаас ургамлаар хооллодог байсан амьтдын амьдрах орчин өөрчлөгдөж, байгалийн тэнцвэрт байдал алдагдах юм байна. Эрдэмтдийн үзэж байгаагаар 2100 он гэхэд хүлэмжмйн хийн хэмжээ хоёр дахин өсөх бөгөөд агаарын хэмжээ 3.6-7.2 градусаар нэмэгдсэн байхыг НАСА-гаас гадна дэлхийн олон орны их сургуулийн эрдэмтэд тооцоолон гаргажээ.