Тоон мэдээ

 

·         Монголын шороон болон засмал замын нийт урт нь ХБНГУ-ын замынхаас 67 дахин урт. 

·         Монголын гол, нууруудад дэлхийд ховорт ордог “Улаан ном”-д багтсан 50 төрлийн загас бий.

·         Арван жилийн өмнө Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 700 ам. доллартай тэнцэж байв. Өдгөө энэ тоо 3000 ам. доллар болж бид ядуу улсаас ядуувтар улсын түвшинд хүрсэн гэх албан бус мэдээ байна. Мөн шинэ технологи ашиглаж буй үзүүлэлтээрээ 96 дугаарт жагсчээ.

·         Улаанбаатарт өвлийн улирлын цаг агаарын дундаж хэм -20 байдаг. Сонирхуулахад Улаанбаатар цаг агаарын жилийн дундаж хэм нь хасах байдаг дэлхийн цорын ганц нийслэлээр тодорсон байна.

·         1905 онд Булнайд 8.1 балл, 1957 онд Говь-Алтайд 8 балл газар хүчтэй хөдөлж байв. Харин сүүлийн 50 гаруй жилийн турш найман баллаас хүчтэй газар хөдлөөгүй Азийн цөөн орнуудын тоонд Монгол Улс багтаж буй аж.

·         Бизнесийн эрх чөлөө 59.5 хувьтай байгаа гэх үзүүлэлтээр Монгол Улс Ази, Номхон далайн 41 улсаас 16 дугаарт оржээ.

·         Дэлхийн хамгийн хурдан эдэлгээнээс гардаг мөнгөн тэмдэгтийн нэг нь төгрөг бөгөөд Англи улсад үүнийг хэвлүүлдэг аж.

·         Улаанбаатар хүн амынхаа тоогоор дэлхийд 452 дугаарт жагсдаг.